logo
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн шилдгүүд шагналаа гардана

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн шилдгүүд шагналаа гардана

2012/12/19
 Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжийн дунд нийтийн тээврийн үйлчилгээний соёл, чанар, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хоёр сарын уралдааныг хоёр үе шаттайгаар зарласан билээ. Энэхүү уралдааны дүн гарч, 2012 оны 12 дугаар сарын 19-нд уралдаанд тэргүүлсэн аж ахуйн нэгжүүд хотын даргаас шагналаа гардах гэж байна. Уралдааныг зохион байгуулах ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагаас гадна нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоо, Ахмадын хороо, Газар хөдөлгөөн гэх мэт  төрийн бус найман байгууллага оролцсон юм. Хоёр сарын хугацаанд хоёр үе шаттайгаар үргэлжилсэн уралдааны нэгдүгээр шатанд их дунд багтаамжийн автобус троллейбусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээс “Тэнүүндэлгэр”. “Автобус-1”, “Автобус-3”, “Морь барьдаг”, “Тэнүүн-огоо” компаниуд эхний байруудыг эзэлсэн юм. Харин бага багтаамжийн автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс “Хөлөг Налайх хоршоо”, “Буурал мянган хоршоо”, “Зүүн хаалга хоршоо”, таксийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээс “УБТТС”, “Билэгт Дөлгөөн” компаниуд эхний байруудыг эзэлж шагналаа гардан авна. Харин хоёрдугаар шатны уралдаанд их дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээс эхний таван байрыг “Автобус-3”, “Автобус-1”, “Мяралзаа”, “Тэнүүн дэлгэр”, “Ирээдүйн аяны зам” компаниуд оржээ. Бага багтаамжийн автобусны үйлчилгээ эрхлэгч  аж ахуйн нэгжээс “БНДА”, “Монгол цалам”, “Дэнжийн зам хоршоо” шалгарсан бол таксийн үйлчилгээ эрхлэгчээс “Ти Эй Ай Вай Өү Эс”, “Триат трейд” компаниуд шалгарсан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш