logo
  Монгол банктай санхүүгийн зуучлалын гэрээ байгуулна

Монгол банктай санхүүгийн зуучлалын гэрээ байгуулна

2012/12/19
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 12  дугаар сарын 18-ны 18.30 цагт болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Гадаадын зах зээлд Засгийн газрын үнэт цаасыг худалдан борлуулснаас төвлөрүүлсэн 1,5 тэрбум долларын эх үүсвэрийг санхүүгийн оновчтой механизмаар дамжуулан удирдаж, макро-эдийн засгийн эерэг нөлөөллийг баталгаажуулах үүднээс Монголбанктай санхүүгийн зуучлалын гэрээ байгуулан ажиллах эрхийг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт олголоо. 

Энэхүү гэрээг байгуулснаар Засгийн газрын хөрөнгийн удирдлага, зарцуулалтыг төрөөс Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн хэрэгжилт, Мөнгөний бодлогын үндсэн зорилтуудтай уялдуулан нийцүүлэх боломж бүрдэж байна. 

Томилгоо

·      Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Осорын Ганбатыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

·      Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Түнрэвийн Батмагнайг ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш