Монголыг соёлыг Тайландад сурталчлах “Discover Mongolia” соёлын арга хэмжээний нээлт Бангкок хотын “Сентрал” худалдааны төвд 12 дугаар сарын 17-нд боллоо.
Энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх уг арга хэмжээг Бангкок дахь Монгол Улсын ЭСЯ, Улаанбаатар, Бангкок хотын захиргаа, Монголын дизайнеруудын үндэсний хороо, Монгол-Тайландын найрамдлын нийгэмлэг болон хоёр улсийн хувийн пүүс, компаниудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Монголын соёлын өдрүүдийн хүрээнд ардын урлагын тоглолт, үндэсний хувцасны шилдэг загварын шоу, фото зургийн үзэсгэлэн, гар урлалын бүтээл, бэлэг дурсгалын зүйлийг сурталчлан таниулах арга хэмжээг өдөр тутам зохиогдож байна. Мөн энэ хугацаанд Бангкок хотын “Дусит Тань” зочид буудлын ресторанд монгол хоолны өдөрлөг болно.
Монгол, Тайландын хувийн хэвшлийнхний өргөн оролцоотойгоор зохион байгуулж буй энэхүү анхны үйл ажиллагаа нь монголын урлаг, соёлыг сурталчлах чухал ач холбогдолтой бөгөөд ялангуяа манай жүжигчдийн тоглолт, уран нугаралт, хөөмий, морин хуурын гоцлол болон монгол дээл, хувцасны загвар, хийц тайландын олон нийтийн сонирхлыг ихэд татаж байна.