Эрүүл мэндийн сайд Н.Удвал Европын Элэг Судлалын Холбооны дэд ерөнхийлөгч, Анагаахын ухааны доктор, профессор Маркус Пэк Радосавлжэвисийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол орны төдийгүй дэлхий нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох Элэгний эсийн өмөнгийн оношлогоо, эмчилгээний асуудал улмаар түүнд нөлөөлж байгаа элэгний В болон С вирүсийн халдварын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Манай оронд элэгний В болон С вирүсийн халдварын тархалт өндөр хэмжээнд буюу нийт хүн амын 10-15,6% нь В болон С вирүсийн халдвартай байна. Энэхүү асуудлын гол шалтгаан нь элэгний В болон С вирүсийн халдвар гэдгийг Сайд онцлоод, Монгол оронд зонхилон тохиолдож байгаа элэгний хорт хавдрыг эрт илрүүлж, оношлох эмчлэх талаар холбогдох мэргэжлийн зөвлөл, нийгэмлэг холбоодын үйл ажиллагааг дэмжин ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтад Европын “Байер Шеринг” эмийн компанийн хавдар судлал хариуцсан менежер Филипп Христофэр Вассмунд, Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбооны дэд ерөнхийлөгч, ЭМШУИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор О.Баатархүү, Хавдар судлалын үндэсний төвийн Элэгний мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Ж.Чинбүрэн нар оролцов.
2012 оны 12 сарын 13-14-ний өдрүүдэд “Элэгний эсийн өмөнгийн оношлогоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хурлыг Европын Элэг судлалын холбоо, Австрийн Венийн их сургууль, Хавдар судлалын үндэсний төв, ЭМШУИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимтэй хамтарч анх удаа зохион байгуулсан юм.