logo
Сирийн арми химийн зэвсэг ашиглахаар бэлтгэж байж болзошгүй

Сирийн арми химийн зэвсэг ашиглахаар бэлтгэж байж болзошгүй

2012/12/19
АНУ-ын “FOX” телевиз  ”...Сирийн арми химийн зэвсэг ашиглах бэлтгэлээ бүрэн хангасан бөгөөд Башар Асадын тушаалыг л хүлээж байгаа” талаар тагнуулын эх сурвалжийг дурдан мэдээлжээ. Уг химийн зэвсгийг  60 хоногийн дотор ашиглахгүй бол ашиглах боломжгүй болох аж.
    Иракийн удирдагч асан Саддам Хусейн 1988 онд химийн зэвсэг хэрэглэх тушаал өгч 5000 энгийн  иргэд амиа алдаж байсан.
    Сөрөг хүчний цэргийн гол хүч нь Турк-Сирийн хил орчим байгаа гэж үзэж байгаа бөгөөд Турк улс өөрийн орны аюулгүй байдлын үүднээс Сирийн арми химийн зэвсэг хэрэглэвэл хариу цохилт өгөх улмаар дайн зарлах өндөр магадлалтай байна. Мөн АНУ болон барууны орнууд Туркийн байр суурийг дэмжиж байна. 
    Лавлагаа: Сири Улс нь 1992 оны Олон улсын химийн зэвсгийн эсрэг гэрээнд гарын үсэг зураагүй 7 орны нэг юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш