УИХ дахь эмэгтэй гишүүд Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, С.Одонтуяа нар /2012.12.18/ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин захын үйл ажиллагаатай танилцаж, түрээслэгчидтэй уулзлаа.
1993 оноос эхлэн ажиллаж эхэлсэн тус захад өнөөдрийн байдлаар 2000 гаруй түрээслэгч байгаа юм байна. Үүнээс тал нь буюу 1000 орчим түрээслэгчид гадаа талбайд сарын 200 мянган төгрөгний түрээстэйгээр арилжаа наймаа хийж байна. Өөрөөр хэлбэл түрээслэгчид лангууны талбайн хэмжээнээс шалтгаалан өдөрт 1500-3000 төгрөг төлдөг гэсэн үг юм.
Нийт түрээслэгчдийн 80-90 гаруй хувийг эмэгтэйчүүд тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүд эзэлдэг. Хар хорин зах дээр наймаа хийдэг иргэдийн дийлэнх нь 5-6 жил, цаашлаад арав гаруй жилийн турш өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран амьдралаа залгуулахын тулд гадаа, ил задгай талбайд худалдаа хийсээр ирснийг түрээслэгчид хэлж байна. Харин хүнсний бүтээгдэхүүн зардаг түрээслэгчдийн ажлын байрны нөхцлийг сайжруулж өнгөрсөн 11 сард хоёр байрыг ашиглалт оруулжээ. Эндхийн түрээс сарын 500 мянган төгрөг аж.
Хар хорин зах хэдийгээр Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт харъяалагддаг ч энд ажилладаг иргэдийн 80 орчим хувь нь Сонгинохайрхан дүүргийн иргэд байв. Хувиараа наймаа хийдэг иргэдийн дийлэнх нь нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй. Эрүүл мэндийн даатгалыг өвдөөд зайлшгүй шаардлага гарвал л төлдөг, нийгмийн даатгалын тухайд зарим нь сайн дурын даатгалд хамрагддаг гэв.
Энэ зах дээр бүх зүйл эзэнтэй, түрээсийх. Хоногийн хоолоо залгуулах лангуу, бараагаа хадгалах агуулах, ачаагаа зөөлгөх тэрэг, дугуй ч бүгд төлбөртэй. Тэр бүү хэл нийтийн эзэмшлийн ОО-д орохдоо хүртэл түрээслэгчид нэг удаадаа 150 төгрөгөөр төлнө. Гадаа хүйтэнд өглөөний 10 цагаас үдшийн бүрий хүртэл зогсохдоо даарахын эрхэнд халуун цай, аарц ууна. Ингээд бодохоор өдөрт доод тал нь 3 удаа ОО орох хэрэг гарна гэж бодоход зөвхөн үүнд 500 төгрөг зарцуулдаг байна.
Ачаа зөөдөг дугуйны эзэн ч өдөрт захын удирдлагуудад 6000 төгрөгний түрээс төлнө. Хар хорин зах дээр ойролцоогоор 15 орчим ачааны дугуй байдаг гэв. Нэг удаагийн тээвэрлэлт хийхдээ 1000-1500 төгрөг авдаг хэмээн захын хүмүүс хэлж байлаа.