logo
ИТХ-ын төлөөлөгчидтэй ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулна

ИТХ-ын төлөөлөгчидтэй ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулна

2012/12/19
Саяхан намынхаа нэрийг авахаар жагсч, тэмцэж явсан МАХН-ыг УИХ, Засгийн газар, нийслэл болон аймаг, сум, дүүргийн ИТХ-д төлөө¬лөлтэй, АН-тай хамтран Засаг барьж буй улстөрийн нөлөө бүхий хүчин болсныг баталсан үйл явдал өчигдөр тус намын байранд хөшгөө нээв. “Орон нутгийн хөгжил ба МАХН” сэдэвт энэхүү хэлэлцүүлэг, сур¬гал¬тад тус намын аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 280 шударга элч хүрэлцэн иржээ. Тэд энэхүү хэлэлцүүлэг, сургалтаа МАХН гуравдагч хүчний байр сууриа бэхжүүлж орон нутгийн иргэдийн хурал болон төсөвт бай¬гууллагуудад иргэдийн хяналтыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч буйн ил¬рэл хэмээн дүгнэж байна. Хоёр өдрийн сургалт, хэлэлцүүлгээр “ИТХ-д иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь”, “Орон нутгийн төсөвт хяналт тавих нь” сэдвээр салбар хуралдаан зохион бай¬гуулж зөвлөмж гаргах аж. Мөн 2012 оны сонгуулийн алдаа, оноог дүгнэх, намын байгууллагуудын цаашид хийх ажлын талаар ярилцах зэрэг олон ажил төлөвлөжээ. Хам¬гийн гол ажил нь МАХН-аас ИТХ-ын төлөөлөгч нартай “Ёс зүй, хариуцла¬гын гэрээ” байгуулах юм байна. МАХН-ын байранд өчигдөр эхэлсэн уулзалт, хэлэлцүүлгийг тус намын дэд дарга, УИХ-ын гишүүн,Засгийн газрын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва нээсэн юм. Мөн УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ, Засгийн газрын гишүүн Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нар төлөөлөгчдөд хандан баяр хүргэж, үг хэллээ. Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.
 Д.Тэрбишдагва/ МАХН-ын дэд дарга, Шадар сайд/:
ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХЫН ТУЛД ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙ

-Өмнө нь МАХН орон нутагт нэг ч суудалгүй байсан. Орон нутгийн сонгуулиар нийтдээ 218 суудалтай нам боллоо. Гэхдээ энэ тоо харьцангуй ойлголт юм. Бид 8000 гаруй мандатад нэр дэвшүүлэх ёстой. Харамсалтай нь орон нутгийн МАНАН, орон нутгийн олигархиуд МАХН-аас нэр дэвшүү¬лэхийн эсрэг байр суу¬рьтай байсан учраас бид 33-34 хувьд нь дэвшүүлж чадлаа. Энэ утгаар авч үзвэл 218 хүн гэдэг чам¬лахааргүй ам¬жилт. Янз бүрийн шахалт, хавчилт байгаагүй бол бид олон хүн нэр дэвшүүлж, намын рейтингээр ч цөөнгүй тө¬лөөлөгч орж ирэх боломж байсан. Гэсэн ч 218 хүн нэр дэв¬шиж гарсан нь МАХН-ын дуу хоолойг орон нутагт хүргэх, на¬мынхаа шу¬дарга үйл ажил¬лагааг хүргэх, сур¬талчлахад ихээхэн үүрэгтэй. Тэрхүү шударга элч, төлөөлөгчөө бид хүлээж авч сургалт, хэлэлцүүлэг зохион бай¬гуулж байна. Сургалтыг бүхий л чиглэлээр явуулж, салбар салбарын нэр хүндтэй эрдэмтэд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдээр лекц уншуулж, дараа нь хэлэлцүүлэг явуулна. Энэ үеэр онолын чиглэлээр ч асуудал ярина, практик талаас ч авч үзэх зүйлүүд бий. Мөн төсөв хөрөнгөтэй холбоотой зүйл, одоо хийж буй ажлын үр дүн, цаашид сайжруулах ажлын талаар ярилцана. -Уулзалт, хэлэлцүүл¬гээс улс төрд шинэ үзэгдэл болох зүйлүүд ажиглагдаж байна. Тухайлбал, ИТХ-ын төлөөлөгчидтэй ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулах юм байна. Энэ талаар тодруулахгүй юу? -МАХН-аас нэр дэв¬шиж ИТХ-ын төлөөлөгч болсон манай гишүүд шу¬дарга ёсыг орон нутагтаа хэрэгжүүлэх ёстой. Нөгөө талаас, намын болоод на¬мын гишүүдийн хариуц¬лага гэж бий. Намын гишүүд хариуцлагатай ажиллах ёстой, нам өөрөө гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Энэ үүднээс орон нутагт мандат авсан 218 ИТХ-ын төлөөлөгчтэй нам, намын ёс зүйн хороо, Ерөнхий нарийн бичгийн дарга хамтран ёс зүй, хариуц¬лагын гэрээ байгуулах гэж байгаа. МАХН-ын гол жан¬жин шугам юу вэ гэвэл бид шударга ёсыг тогтоох ёстой, түүний тулд өөрсдөө хариуцлагатай байх ёстой гэж үзэл, ба¬римтлалаа тодорхойлсон. Тиймээс гэрээ ч бас ха-риуц¬лагатай, ёс зүйтэй ажиллахыг үндэс болгосон.
Л.Цог /МАХН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын дэд дарга/:
НАМААС НЭР ДЭВШИЖ, СОНГОГДСОН ХҮМҮҮС ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙ

- МАХН ИТХ-ын төлөөлөгчидтэй ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулж байгаагийн гол утга юунд чиглэж байна? -МАХН мөрийн хөтөлбөр, зорилтоо шат шатанд хэрэгжүүлэхэд анхаарч байна. Нөгөө талаас, орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшиж, санал авч ялалт байгуулсан хүмүүсээ тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн. Энэ үүднээс ёс зүй, хариуцлагын гэрээ гэж нэрлэж байгаа. Тө¬лөөлөгчид ёс зүй, ха¬риуц¬лагаа умартаж болохгүй. Энэ нь ёс суртахууны хөшүүрэг юм. Би үүнийг зөв гэж үзэж байгаа. ма¬най гишүүд, төлөөлөгчид ч дэмжиж байгаа. Аливаа зүйл хариуцлагагүй бол хоосон үг болж хувирна шүү дээ. Монголд ху¬римт-лагдсан хариуцлагүйн зуд хариуцсан зүйлдээ эзэн болдоггүй, эрхээ эдлээд үүргээ мартдагтай хол¬боотой юм.
И.Батмөнх /Баянгол дүүргийн МАХН-ын хорооны дарга/ :
МАНАЙ НАМ ГУРАВДАГЧ ХҮЧНИЙ БАЙР СУУРИА БАТАТГАЛАА

 -МАХН-аас ИТХ-ын төлөөлөгчдөө цуглуулж хэлэлцүүлэг хийж байгааг хэрхэн дүгнэж байна? -2012 оны орон нутгийн сонгуулиар МАХН гуравдагч хүчний байр сууриа бататгалаа. Нөгөөтэйгүүр иргэд, сонгогчид маань МАХН-ын нэр дэвшигчдийг дэмжиж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу аймаг, сум, дүүргийн ИТХ-д намын төлөөлөл¬тэй болсон. Өнөөдрийн байдлаар тэдгээр сонгогдсон аймаг, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч нар¬тайгаа ажил хэргийн уул¬залт, улстөрийн байгуул¬лагуудын оролцоо болон нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо¬ны талаар ярилцлага, хэ¬лэлцүүлэг зохион бай¬гуулж байна. Энэ нь ямар үр дүнтэй вэ гэвэл, энэ дотор өмнө ажиллаж байсан туршлагатай хүмүүс бий, шинээр сон¬гогдсон хүмүүс дийлэнх олонх нь байна. Тиймээс тэдгээр хүмүүстээ орон нутгийн байгууллага, тэр тусмаа нутгийн өөрөө удир¬дах ёсны байгуулла¬га, аймаг, дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааны та¬лаар ан-хан шатны болоод цааш¬дын зорилго, зо¬рил¬тын талаар мэдээ, мэ¬дээлэл, сургалт, суртал-чилгааны ажлыг зохион байгуулж байгаа нь онцлог юм.
Ц.Дуламсүрэн /Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч/ :
ИТХ-Д ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БАЙНА ГЭДЭГ НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЧУХАЛ АЛХАМ БОЛНО

-Танай намын гишүүд аймаг,сум, дүүргийн ИТХ-д ямар зарчмаар ажиллах вэ. Та юу гэж үзэж байна? -Бид Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу орон нутгийн сонгуульд оролцлоо. Улс орны эдийн засгийн асуудлыг шийдэх онцлог үед орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага маш чухал юм. Монголчууд “Гэрээ засаад төрөө зас” гэж ярьдаг. Улс орны маань өнгө зүс хаанаас эхлэх вэ гэвэл хороо, дүүргээс эхлэх ёстой. Мөн манай нам “Шударга ёсыг тогтоохын төлөө шударга байх ёстой, хариуцлагатай байх ёстой, хөдөлмөрлөх нөхцлөөр хангагдсан байх ёстой,аюулгүй орчинд амьдрах ёстой” гэж уриа дэвшүүлсэн. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн төлөө ИТХ-аас хийж буй ажилд оролцоно. Намынхаа мө¬рийн хөтөлбөрийг хэрэг¬жүүлэхийн төлөө ажил¬лана. Хууль бус явдал, шударга бус байдлыг гаргуулахгүй байх талаас хяналт тавьна. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад тодор¬хой суудалтай, өөрийн төлөөлөлтэй байна гэдэг нийгмийн хөгжилд чухал алхам юм.
 Ж.Энхбаатар: /Сүхбаатар аймгийн МАХН-ын мянгатын дарга/:
ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ГЭРЭЭГ ЗОХИХ ШАТАНД ЭХЛҮҮЛСЭН

-Сүхбаатар аймгийн ИТХ-д МАХН-аас сон¬гогдсон төлөөлөгчид ямар зорилт дэвшүүлж байна? -Манай аймгаас дөр¬вөн уулзалт, хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн. Ши¬нээр ИТХ-ын төлөөлөгч болсон хүмүүст энэ сургалт их ач холбогдолтой юм. Намын Гүйцэтгэх товчоо, Удирдах зөвлөлөөс хэд хэдэн ажил зохион байгуулахаар тө¬лөв¬лөж, заримыг эхлүү¬лээд байна. Ялангуяа орон нутагт, жи¬шээлбэл Сүх¬баа¬тар аймагт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл цаашид хэрхэн ажиллах вэ гэсэн чиглэлээ батал¬гаа¬жуулж байгаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд бид “Шударга ёс” эвслээрээ сонгуульд оролцсон. Бүх суманд төлөөлөгчөө нэр дэвшүүлсэн. Харамсалтай нь ямар нэгэн байдлаар тухайн орон нутгийн сон¬гуу¬лийн хороодын шахал¬тад орсон. Сонгогдохоор байсан хүмүүс гарч ирсэнгүй. Гэсэн ч зохих хэмжээнд төлөөлөлтэй болсон. Цаашид Сүхбаа¬тар аймгийн хөгжил дэвшлийн төлөө аймаг, орон нутгийн удирдла¬гуудтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийг зохих шатанд хийж байгаа. Манай намыг гуравдагч хүчин гэж ард түмэн үнэлж байна. Иймд бид нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд зохих хэмжээнд байр сууриа эзэлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
Б.Содном /СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч/ :
НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛ¬БӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШАТ ШАТАНД АНХААРАХ ЁСТОЙ

-Танай намаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн олонхи нь залуучууд байна. Иргэдийг төлөөлж хариуцлага үүрч байгаагаа хэрхэн дүгнэж байна? -Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болно гэдэг иргэдийн дуу хоолой болохоор сонгогдож буй хэрэг. Намаасаа нэр дэвшиж энэ мандатын эзэн болно гэдэг чухал юм. Манай нам УИХ, Засгийн газрын төвшинд дэвшүүлсэн зорилт, орон нутагт дэвшүүлсэн мөрийн хөтөлбөраа хэрэгжүүлэхэд шат шатанд байгаа тө¬лөөлөгчид хариуцлагатай ажиллах ёстой. Залуу хүний хувьд нэр төрийн хэрэг гэж бодож байна. Мөн асар том хариуцлага гэж үзэж байгаа. Өнөөд¬рийн явуулж буй сургалт, хэлэлцүүлгийг Ардчилсан холбоог анх байгуулалцаж байсан Ч.Энхээ явуулж байгааг залуучууд талар¬хаж хүлээж авлаа. Уулзалт, хэлэлцүүлэгт анх удаа ИТХ-ын төлөөлөгч болж буй залуус, өмнө ажиллаж байсан хүмүүс оролцож байна. Ийм шат дараатай ажил зохион ба鬬гуу¬лах-гүйгээр бид цааш урагш¬лахгүй. Хүн болгон өөр, өөрийн хүсэл зоригоор байж болохгүй. Нэгэнт намаа төлөөлж хуралд оролцож байгаагийн хувьд хувь гишүүд өөрсдийн болоод намынхаа нэр хүндийг анхаарч ажиллах ёстой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш