Кувейт Улсад ажлын айлчлал хийж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан энэ сарын 18-нд Кувейтийн Эмирийн ордны асуудал эрхэлсэн сайд Шейх Нассер Аль-Сабах, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Хамад Аль-Сабах болон Кувейтийн хөрөнгө оруулалтын газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтуудын үеэр Монгол, Кувейтийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын зорилт, ГХЯ-ны хамтын ажиллагааны талаар санал солилцов. ТНБД Г.Цогтсайханы Кувейт Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай болж өндөрлөв.