Хилийн 0108 дугаар ангийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Замын-Үүд-Эрээн чиглэлд Land маркийн 79-95 ДГА улсын дугаартай суудлын авто машинд УМБГ-аас улсын хилээр нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн Энхболд овогтой Эгэлжаргал зорчин явсныг хилчид илрүүлэн саатууллаа. Саатуулагдсан иргэнийг Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөв.