Японы 115 настай Зироэмон Кимура гариг дэлхийн аврага өндөр настан болсон тухай өчигдөр АП агентлаг мэдээллээ. Түүнийг Гиннесийн дээд амжилтын номд багтаана. Кимура 1887 оны 4-р сарын 19-нд төржээ. Тэрээр насаараа Киото муж улсын Кэтанго хотын шууданд ажиллажээ. Тэтгэвэрт гараад фермерийн ажил хийсэн. Тэнцвэртэй цагаан хоол, тархины ажиллагааг хэвийн тувшинд байлгасан явдал ийн өндөр наслахад нь тусласан гэж тэрээр үзэж байна. Жишээ нь одоо тэрээр англи хэл сүрч байна. Өнөр гэр бул нь өндөр настанд дэмжлэг үзүүлж байна. Тэрээр хүүгийнхээ гэр бүлтэй хамт амьдарч байгаа бөгөөд нийт 52 ач жичтэй юм. Америкийн өндөр настай Бэсс Купер, Дина Манфредини хоёр эмэгтэй нас нөчснөөс хойш Кимура дэлхийн хамгийн өндөр настай хүн болов. Купер 116, Манфредини 115 настайдаа өөд болжээ.