logo
Умард Солонгосын тэргүүн хатагтай хөл хүнд болжээ

Умард Солонгосын тэргүүн хатагтай хөл хүнд болжээ

2012/12/20
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эхнэр хөл хүнд болжээ. Ли Соль Чжуг даваа гаригт олон нийтийн өмнө солонгосын үндэсний хувцастай гарч ирэхэд нь түүний гэдэс мэдэгдэхүйц том болсон харагдаж байсныг сэтгүүлчид бичсэн гэж өмнөд-солонгосын Ренхап агентлаг уламжилжээ. Хосууд хамтдаа одоогийн удирдагчийн төрсөн эцэг Ким Чен Ирын нас барсаны нэг жилийн ойн гашуудлын арга хэмжээнд хүрэлцэн иржээ. Ли Соль Чжугийн хөл хүндтэй болсон байж болзошгүй цуу яриа өнгөрсөн намар гарсан бөгөөд тэрээр бараг хоёр сар нийтийн өмнө гарч ирээгүй юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш