Саяхан хойд их хөрш болох Орос улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Монгол улс нефтийн хомсдолоо яаж арилгах юм бол" гэсэн нийтлэл олон нийтэд хүрчээ. Энэхүү нийтлэлийг "Оросын дуу хоолой" радигийн эх сурвалжаас та бүхэнд бүхэн эхээр нь хүргье.
ОУ-аас бүрэн хамааралтай байгаа өнөөдрийн байдлыг зөөлрүүлхийн тулд Монгол улс нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хүрээн дэх нэг түншийн хамаарлыг арилгах замыг эрж хайж байна. Гэхдээ үүнийг хийхэд үнэхээр хэцүү гэж Буриадын Улсын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Родионов үзэж байна.
«Орос улсыг бүхэлд нь болон “Роснефть”-ийн монополийг яаж ганхуулах вэ? гэж Монгол улсад аль эртнээс ярьж байгаа. Хятад улсаас нефть нийлүүлэх хувилбарыг үе үе авч үзэж байгаа юм. Гэтэл тэд өөрсдөө ОУ-аас нефть импортлодог юм. Монгол улстай хил залгадаггүй ч гэсэн ойр байдаг, нефть идэвхитэй экспортлож байгаа Казахстан улсын тухай ярьж байна. Энэ тохиолдолд дамжин өнгөрөх асуудал урган гарч байгаа ба оросын нефтиэс хямд тусах нь юу л бол. Ойрхи Дорнодын улсуудтай хамтран ажиллах асуудал мөн л ийм шалтгаанаар унтарсан юм» гэж Владимир Родионов ярилаа.
Өөрийгөө нефтийн бүтээгдхүүнээр хангах бодитой, ашигтай зам Монгол улсад байгаа юм. Энэ нь өөрийнхөө нефтийн орд газруудыг эзэмшиж, нефть боловсруулах үйлдвэр \НБҮ\ барих явдал юм. Монгол улсын засгийн газрын төлөвлөгөөгөөр энэ ажлыг 2015 он гэхэд хийх юм. Нефтийн орд газрууд байдаг Дорнод, Дархан-Уул аймгууд Монгол улсын нефтийн төв болох боломжтой юм. Гэхдээ энэ замд маш их саад тотгор байна.
Энэ нөөц нь хичнээн жилд хүрэлцээтэй, хөгжиж байгаа монголын эдийн засаг түүнийг хэр хурдан “залгих вэ?” гэдгийг одоохондоо хэн ч хэлж чадахгүй байгаа юм. Мөн хайгуул хийгдээгүй хичнээн газар байгааг хэн ч мэдэхгүй байгаа юм. Дотоодын зах зээл дээр оросын нефтийг импортлож хувиарладаг монголын импортын компаниуд, өөрийн нефтийн аж үйлдвэрийг хөгжүүлэх гэсэн засгийн газрын төлөвлөгөөнд дуртай байхгүй нь ойлгомжтой.
Үүнээс гадна монголын нефтийг эзэмшиж боловсруулах ажлыг гадаадын компаниуд л хийнэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Тэд Монгол улсад зөвхөн “нефтийн” ч биш, геополитикийн зорилготой ирнэ гэдгийг санахад илүүдэхгүй гэж Владимир Родионов тэмдэглээд
«Монгол улсын нефтийн орд газрууд нь гол төлөв Зүүн баян, Матад сумуудын нутагт байдаг ба түүнийг хятадын компаниуд эзэмшдэг юм. Монголчууд өөрийнхөө нефтийг ашигладаггүй бөгөөд түүхий чигээр нь Хятадад экспортлодог юм. Нефть боловсруулах үйлдвэр \НБҮ\ барих, өөрийн мэргэжилтнүүдээ явуулах, техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр туслах хүсэлтээ Япон улс монголчуудад санал болгоод байна. Иймэрхүү хүсэлтийг америкчууд болон Азийн хөгжлийн банк, ОУВС зэрэг янз бүрийн олон улсын бүтэцүүд гаргаад байна» гэлээ.
Гэхдээ энэ бол ирээдүйн асуудал юм. Харин одоохондоо Монгол улсын нефтийн хэрэгцээг ОУ л хангаж байгаа юм. Монгол улсад нефть нийлүүлдэг үндсэн компани бол “Роснефть” юм. Сүүлийн үед монголын засгийн газар нефтийн чиглэл дэх оросын түншүүдийнхээ нэрсийн жагсаалтыг нэмэгдүүлэхээр оролдож байна гэж оросын шинжээч Павел Строков хэлээд «Монгол улсад “цайвар” нефтийн бүтээгдхүүн буюу бензин, дизелийн түлш нийлүүлдэг юм. Энэ жил ОУ-аас 900 мянган тонн “цайвар” нефтийн бүтээгдэхүүн нийлүүлээд байна. Монгол улсад нийлүүлж байгаа нефтийн бүтээгдэхүүний 85%-ийг “Роснефть”, “ТНК-ВР”, “Башнефть” гэсэн гурван компани эзлэж байгаа юм. Гэхдээ “Роснефть” компанид 75% нь ногдож байгаа юм. “Роснефть” компанийн НБЗ-ууд нь Монгол улсад ойр Ангарск, Ачинск хотуудад байрладаг учир тэд тэргүүлж байга юм» гэв.
Монгол улс ойрын жилүүдэд оросын монополиос хэсэгчлэн гарах боломж байхгүй юм. Оросын нефтийг өөрийн нефтиэрээ солих нь юу л бол. Үүний тулд олон жил шаардлагатай. Тэгээд ч тус улсын “хар алтны” хэрэгцээ зөвхөн нэмэгдэх бөгөөд 2015 он гэхэд жилд 1,5 сая тонн болно гэсэн тооцоо байгаа.