logo
Орос иргэдийг барьцаалсан этгээдүүд их хэмжээний мөнгө шаардав

Орос иргэдийг барьцаалсан этгээдүүд их хэмжээний мөнгө шаардав

2012/12/20

Сирид оросын хоёр, италийн нэгэн иргэнийг барьцаалсан этгээдүүд тэднийг суллахад мөнгө төлөхийг шаардаж байна. Эдгээр гурван иргэн ган хайлуулах үйлдвэрт ажиллаж байсан. Ган хайлуулах компанийн утсаар ярьж, дээрх болзол тавьжээ. Барьцаалагдсан хүмүүс  нь  Гаврилов болон Орос, Сирийн харьяатан Абдессатар Хассун, италийн Марио Беллуомо нар байсан бөгөөд тэд гурвуулаа сирийн хувийн пүүст ажиллаж байсан юм. Сирийн сөрөг цэрэгжүүлсэн бүлгийн зэвсэгт этгээдүүд Анхар Кочневаг барьцаалжээ. Энэ бүлгийн гишүүд өөрсдийгөө Чөлөөт армийн анги салбар хэмээн нэрлэжээ. Барьцаалсан этгээдүүдийн болзолыг биелүүлэхийг шаардсан дүрс бичлэг 11-р сарын 8-нд Facebook-ад гарсан юм. Кочнева ямар шаардлага биелүүлэхийг мэдээлээгүй. Зэвсэгт бүлгийн гишүүд Украйны иргэнийг суллахад 50 сая доллар төлөхийг шаардсан тухай хзэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш