logo
Сэтгүүлчдийн ойн медалиар шагнав

Сэтгүүлчдийн ойн медалиар шагнав

2012/12/21
Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Л.Болд улс орны гадаад бодлогыг олон нийтэд түгээн сурталчлах үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан зарим сэтгүүлчийг Дипломат албаны 100 жилийн ойн медалиар шагналаа.

“News” агентлагийн “News” продакшны тоймч З.Боргилмаа, “Өнөөдөр” сонины тоймч И.Ренчинханд, “За” телевизийн редактор Д.Мөнхцэцэг, “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Э.Энэрэл, “Эх орон” телевизийн Ерөнхий редактор Д.Энхболдбаатар, “Үндэстний тойм” сэтгүүлийн тоймч Д.Батбаяр, Baabar.mn сайтын тоймч Д.Түмэн-Өлзий, “Улс төрийн тойм” сонины эрхлэгч Л.Мөнхбаясгалан, “Үндэсний шуудан” сонины тоймч Б.Ганчимэг, News.mn сайтын тоймч Д.Оюунцэцэг нар уг шагналыг хүртлээ.
Шагнал гардуулах үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд “Монгол Улсын гадаад бодлого, олон талт хамтын ажиллагаа бол зөвхөн нэг яамны, нэг салбарын хүрээний асуудал биш монгол иргэн,  монгол өрх айл бүрт хамааралтай юм. Тиймдээ ч орчин үеийн дипломат алба мэргэшсэн дипломатчдаас гадна ард иргэддээ түшиглэн, “Иргэн бүр-элчин сайд”  зарчимд тулгуурлах болсон. Эдүгээ Монгол Улсын гадаад бодлого ч энэ зарчмыг баримтлахыг эрмэлзэж байгаа бөгөөд үүнд сэтгүүлчид Та бүхний үүрэг, оролцоо чухал юм”  хэмээн онцоллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш