logo
Чин ван Ханддоржийн нэрэмжит шатрын тэмцээн болно

Чин ван Ханддоржийн нэрэмжит шатрын тэмцээн болно

2012/12/21

Гадаад харилцааны Яам, Монголын шатрын Холбоотой хамтран Монгол Улсын Дипломат албаны ойд зориулан Чин ван Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын түргэн тоглолтын тэмцээнийг энэ сарын 22-23-нд зохион байгуулна.

Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин Ван Ханддоржийн мэндэлсний ойгоор анх 1991 онд зохион байгуулж эхэлсэн энэхүү тэмцээн энэ жил 22 дахь удаагаа уламжлал болон зохиогдох гэж байна.  Энэхүү нээлттэй тэмцээнд оролцох хүсэлтэй иргэд тус яамны  Дипломат ёслолын албанд бүртгүүлж болох аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш