“МИАТ” ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн “ОМ 136” онгоцны 15 зорчигчийг энэ сарын 16 нд ОХУ-ын Москва хотод орхиж ниссэн асуудлаар МИАТ ХК-ийн удирдлагыг салбарын сайд /2012.12.20/ дуудаж тайлбар авлаа.
А.Гансүх сайд МИАТ ХК-ийн удирдлагад хандан Москва хотод үлдээж ниссэн 15 зорчигчийн шууд болон шууд бус хохирлыг хэрхэн барагдуулсан талаар юуны өмнө сонирхсон юм. Энэ асуудлаас болж тэдний хоол, зочид буудал, онгоцны зардалд МИАТ ХК нийт 13 сая төгрөгийн нөхөн төлбөр өгөөд байгаа ажээ.
Харин салбарын сайд эдгээр зорчигчид болон тэдний ар гэрийнхнээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлал гуйлаа.
Зам, тээврийн сайд А.Гансүх хэвлэлийнхэнд хандсан мэдэгдэлдээ “МИАТ” ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн “ОМ 136” онгоцоор үйлчлүүлэх байсан зорчигчдоос 15-ыг нь Москва хотод үлдээсэн явдал нь техникийн саатал гарсантай холбоотой. Гэхдээ техникийн саатлаас гадна МИАТ ХК-ийн ажлын хоорондын уялдаа холбоо сул, зарим нэг албан тушаалтны ажлын хариуцлагагүй байдал нөлөөлжээ. Иймд уг асуудалдтай холбоотой МИАТ ХК-ийн Москва дахь ерөнхий төлөөлөгч Ж.Энхтүвшинг албан тушаалаас нь чөлөөлж, ёс зүйгүй авир гаргасан Газрын үй ажиллагааны ерөнхий менежер Г.Алтантуяа, Үйлдвэрлэлийн удирдлагын төвийн дарга Г.Лхагваа нарт захиргааны арга хэмжээ авахаар боллоо. МИАТ компани дахин ийм алдаа гаргахгүй ” гэдгийг онцолсон юм.
Мөн энэ үеэр салбарын сайд МИАТ-ийн удирдлагуудад тус компанийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, нөөц аэродромын гэрээг яаралтай байгуулах талаар үүрэг өглөө. Ийнхүү МИАТ ХК-ийн нислэг саатсан, зорчигчдын үйлчилгээний тав тухыг алдагдуулсан явдал гардаг ч салбарын сайд нь анх удаа албан ёсоор уучлал гуйж, дахин ийм асуудал гаргасан бүхэнтэй хариуцлага тооцохоор болсноо зараллаа.