УИХ-ын чуулганы үдээс өмнөх /2012.12.20/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн Хуулийн цэцийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцуулснаар эхэлсэн. Хуулинд заасны дагуу асуулт асууж болох ч санал хэлэхгүй зөвхөн танилцуулдаг журамтай тул гишүүд дүгнэлтийг сонссоны дараа хоёрдахь хэлэлцэх асуудал руугаа шилжсэн.
Ингээд “Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх тухай” болон “Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хийлээ.
Танилцуулгад дурдсанаар, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Б.Өнөбаатар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2012 оны 12 дугаар 31-ний өдрөөр тасалбар болгон уг ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлийг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн юм байна. Энэ дагуу Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.6 дахь хэсэг, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас Б.Өнөбаатарыг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хүсэлтийг нь дэмжсэн аж.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Даваанямын Даваа-Очирыг томилуулах саналыг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг мөн өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хууль зүйн өндөр боловсрол, төрийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан дадлага, туршлагыг нь харгалзан Д.Даваа-Очирыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах саналыг дэмжсэн байна.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан энэхүү асуудлыг хэлэлцээд Б.Өнөбаатарыг чөлөөлж, Д.Даваа-Очирыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг дэмжлээ.