Зохиолч Ален Арманы “Огторгуйд аялагч Калипагийн шинэ жилийн захидал” хэмээх уран зөгнөлт номны нээлтийг өнөөдөр 15 цагт бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн зааланд хийх юм байна. “Барьцаа”, “Халуун сэтгэл”, “Сайн үйлсийн аян” буяны олон аянуудыг санаачлагч, зохиолч А.Арман энэхүү туужаа 1991 онд 14 настай байхдаа бичсэн бөгөөд 21 жилийн дараа Монголын бүх хүүхдүүдэд 2012-2013 оны бэлэг болгохоор шийдэж, өөрийн найз нөхөд болон фэйсбүүкийн танилуудынхаа дэмжлэгтэйгээр хэвлэн гаргаж, Монгол Улсын ерөнхий боловсролын бүх сургуулийн номын санд үнэ төлбөргүй бэлэглэж байгаа юм байна.
Энэхүү арга хэмжээ нь манай улсад уран зөгнөлт чиглэлийн бүтээл төрөлгүй 20 гаруй жил болсон, түүнчлэн зохиолч өөрийн шинэ номоо улсынхаа бүх сургуулиудад үнэ төлбөргүй бэлэглэж байгаа зэргээрээ анхдагч үйл ажиллагаа юм. Улс орон даяар тараах ажлыг нийгмийн хариуцлагатай "Монгол шуудан" ХК ивээн тэтгэж хариуцаж байгаа юм байна.