УИХ-ын чуулганы үдээс хойшхи /2012-12-20/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн/ гишүүдийн 76,9 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Танилцуулгад дурдсанаар, “Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, “мөн зүйлийн 3 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс эгүүлэн татна” гэж тус тус заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалд хамаарч байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт хэрэгжих боломжтой болно. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болох мэт боловч УИХ-ын тухай хуулиар ямар ч тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй байдал үүсгэсэн эрх зүйн хийдлийг арилгаж, УИХ-ын гишүүнийг Авилга, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд, мөрдөн байцаагч үндэслэл бүхий санал гаргаж, зөвхөн яллагдагчаар татах үндэслэл байгаа тохиолдолд Улсын Ерөнхий прокурор саналаа УИХ-д оруулж байхаар, эсхүл УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байх үед нь, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилсан тохиолдолд Улсын Ерөнхий прокурор саналаа УИХ-д оруулж байх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна. Ингэснээр УИХ-ын гишүүний халдашгүй байдал, түүнийг түдгэлзүүлэхтэй холбоотой эрх зүйн орчин илүү тодорхой болох хууль зүйн үр дагавартай “гэж үзжээ.
Мөн хуралдаанаар Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.