logo
2012 онд дэлхийн хэмжээнд 88 сэтгүүлч амиа алджээ

2012 онд дэлхийн хэмжээнд 88 сэтгүүлч амиа алджээ

2012/12/21
2012 онд дэлхийн хэмжээнд  амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 33 хувиар илүү олон байна гэж «Хаа сайгүй ажиллах сурвалжлагчид» олон улсын байгууллагаас нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ. Шувтарч байгаа энэ онд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийт 88 ажилтан амь үрэгдээд байна.

Сирийн мөргөлдөөн, Сомалийн эмх замбараагүй байдал, Пакистан дахь талибуудын хүч хэрэглэх ажиллагаа амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх шалтгаан болсон гэж тус олон улсын байгууллага үзэж байна.

Сэтгүүлчдийг баривчлахын тухайд гэвэл Түркийн байдал энэ талаар таагүй байна. «Түрк улс сэтгүүлчдийг хорих дэлхийн томоохон гяндан болсон. Энэ нь бүс нутагт өөрийгөө ардчиллын үлгэр жишээ хэмээн зарласан улсын хувьд шившигт үзэгдэл» гэж илтгэлийг зохиогчид тэмдэглэжээ. Хятад, Эритрея, Иран, Сири улсууд шоронд хорисон сэтгүүлчдийн тоогоор Түрк улсын дараа орж байна. Ливи Египет улсуудад сэтгүүлчдийн аюулгүй байдал бага зэрэг сайжрасан гэж «Хаа сайгүй ажиллах сурвалжлагчид» олон улсын байгуулага мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш