Энэ оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд гарсан гамшгийн улмаас Зэвсэгт хүчний жанжин штаб, Архангай, Дархан-Уул, Орхон, Ховд аймгуудад учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлах, 2012 оны сүүлийн хагас жилд гамшгийн голомтод ажилласан аврагч, албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал зэрэгт шаардагдах 600 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Мөн улсын нөөцөөс олгосон 10 гэрийг ирэх оны I улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгав.