logo
Нууцлаг тив Атлантидаг олжээ

Нууцлаг тив Атлантидаг олжээ

2012/12/24
Германы физикч Райнер Кюне нууцлаг тив Атлантида олдсон гэж мэдэгджээ. 2004 онд Испанийн өмнөд хэсгийн зургийг хиймэл дагуулаас авсны дүнд дээрх дүгнэлтийг хийсэн байна. Хиймэл дагуулын зургаас эрдэмтэд Маризма де Хинохос хэмээх намгархаг газрын голчоороо өөр өөр ч нэг төвтэй цагирагууд болон хэд хэдэн дугуй хэлбэртэй дүрсээр хүрээлэгдсэн хоёр тэгш өнцөгт байхыг илрүүлжээ.

Р.Кюне физикчийн үзэж байгаагаар эдгээр бүтэц харилцан яриа хэлбэрээр бичигдсэн Платоны “Тимей”, “Крити” зохиол дахь Атлантидагийн дүрслэлтэй таарч байгаа ажээ. Атлантидаг олсон гэдэгтээ итгэлтэй байгаа Р.Кюне олон улсын эрдэмтдийг тэр газрыг судлахыг уриалжээ. Зарим эрдэмтэд түүнтэй санал нэгдэж байгаа боловч нууцлаг тив Атлантидаг хэрхэн устаж үгүй болсон тухайд санал зөрөлдөж байна. Аварга том цунамид арчигдан устсан гэж үздэг эрдэмтэд намаг байгаа газар хэзээ нэгэн цагт Газар дундын тэнгисийн давалгаагаар хүрээлэгдсэн домогт арал оршиж байсан гэдэг. Харин Р.Кюне ямар ч арал байгаагүй, Атлантида чулуун хана, хуурай газраар хүрээлэгддэг байсан гэж үзэж байгаа юм.

Энд ямар ч байсан арал байсан гэж нотолж байгаа Харвардын их сургуулийн профессор Фройнд “100 км-ийн голчтой арлыг цагийн дотор цунами устгасан гэхэд үнэмшмээргүй ч үнэн хэрэгтээ ийм явдал болсон” гэж ярьжээ. Мөн цөөн хүн азаар амьд үлдэж, ойр хавьдаа хуучин хотын хэлбэрээр шинэ хот барихыг оролдсон. Энэхүү оролдлогын хэд хэдэн ул мөрийг Донна Анне гэдэг байгалийн цогцолборын намгархаг газраас бид илрүүлсэн. Эдгээр нь дам утгаараа Атлантидаг олсон гэх жинтэй баталгаа гэжээ.

Испанийн өмнөд хэсэгт оршиж байсан нь нотлогдсон домогт Атлантидаг олсон гэх дуулиан огт тасардаггүй юм. Зарим эрдэмтэн асар хүчтэй гамшгийн улмаас устсан энэ хот Японыг дайрсан арван метр өндөр давалгаа, Лиссабоныг 1755 онд дайрсан асар өндөр цунами мэтийн аймшигт үзэгдлүүд ч газрын хөрснөөс Атлантидаг арчиж чадахгүй гэж үзсээр байна.

ДАЛД АМЬДРАЛ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш