logo
“УБЦТС”-ыг 10 сая төгрөгөөр торгожээ

“УБЦТС”-ыг 10 сая төгрөгөөр торгожээ

2012/12/24
ШӨХТГ, Стандартчилал хэмжил зүйн газар хамтран “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д шалгалт хийжээ. Шалгалтаар Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөн улсын баталгаажуулалтад хамрагдсан цахилгаан эрчим хүчний тоолуураар хэрэглэгчдийг хангаж байгаа байдлыг шалгаж, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянасан байна.

Шалгалтын явцад тус газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хэмжилийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчиж, хэрэглэгч зах зээлээс зохих чанарын бараа сонгож авах боломжийг хаасан, аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгосон, хэмжлийн үнэн зөв байдал алдагдсан үйлдэл гаргаж байсныг тогтоосон байна.

Тиймээс “УБЦТС” ТӨХК-ийг арван сая төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулах, хууль бусаар олсон орлогыг хураах мөн Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн зөрчил дутагдлаа засаж арилгах хугацаатай албан шаардлага хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах шийдвэр гаргасан байна.

Б.ДЭЖИД

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш