Сирид хулгайлагдсан украины сэтгүүлч эмэгтэй Анхар Кочневаг цаазлах хугацааг сирийн барьцаалагчид 12-р сарын 26 хүртэл хойшлуулсан байна гэж украины ХМХ-үүд мэдээлсэн байна. Түүнийг суллахын тулд 50 сая доллар нэхэж байгаа гэдгээ сирийн барьцаалагчид баталсан байна. Харин үүнээс өмнө тэд асуудал мөнгөнд байгаа юм биш гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм. Өөрсдийгөө Сирийн чөлөөт армийн анги нэгтлгэл гэж үзэж байгаа сөрөг хүчнийхэн украины тал бидэнтэй холбоо барихгүй долоо хоног болсон гэж батлаж байна. Урьд нь сирийн барьцаалагчид Кочневаг 12-р сарын 13-нд цаазлана гэж сүрдүүлж байснаа цаазыг долоо хоногоор хойшлууллаа гэж 12-р сарын 17-нд мэдэгдсэн юм. Кочнева нь Сири улсад орон тооны бус сурвалжлагчаар ажиллаж байсан ба украины сэтгүүлчдийг тус улсаар дагуулж явдаг байсан бөгөөд түүнийг 10-р сард хулгайлсан юм.