logo
Япон улсын эзэн хаан Акихито 70 нас хүрлээ

Япон улсын эзэн хаан Акихито 70 нас хүрлээ

2012/12/24
Япон улсын эзэн хаан Акихито өнөөдөр70 нас хүрлээ. Акихито төрсөн өдрийнхөө өмнөхөн хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр эзэн хаан нас өндөр болсон ч гэлээ өөрийн албан ёсны үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх болно гэж хэлсэн байна. Миний эцэг, эзэн хаан Хирохито 80 гарсан хойноо ч үүрэгт ажлаа биелүүлсээр байсан гэдгийг Акихито сануулсан байна. Хэрвээ миний бие муудвал удам залгасан хаан хүү Нарухито болон түүний дүү, хаан хүү Акисино нар миний албыг залгуулан авна гэдэгт итгэлтэй байна гэж Япон улсын эзэн хаан хэлсэн байна. Энэ оны 2-р сард японы эзэн хаан зүрхэндээ хүнд мэс засал хийлгэсэн бөгөөд тэр хэдэн сард удам залгасан хаан хүү Нарухитод өөрийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. Акихито өөрийн гэргий хатан хаан Митикогийн тухай халуун дотно үг хэлсэн ба түүний үзэж байгаагаар мэс засал хийлгэсний дараа тэрээр түүнийг өдөр болгон эргэж, “түүнд хүч тэнхээ, сэтгэл санааны амар амгаланг бэлэглэж” байсан байна. Өнгөрсөн зун Лондон хотноо болсон Олимпын болон Паралимпын наадамд японы үндэсний шигшээгийн тамирчдын гаргасан амжилт, Нобелийн шагналын анагаахын салбарын шагналыг японы эрдэмтэн Синъя Яманакад гардуулсан явдал зэргийг энэ жилийн хамгийн сэтгэл хөдлгөсөн, нааштай үйл явдлууд гэж Японы эзэн хаан хэлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш