logo
Эмзэг бүлгийн 1000 хүүхдийн сүлд модны наадам боллоо

Эмзэг бүлгийн 1000 хүүхдийн сүлд модны наадам боллоо

2012/12/25
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд боллоо. Энэ жил дөрөв дэхь жилдээ зохиогдож байгаа сүлд модны наадамд нийслэлийн есөн дүүргийн эмзэг бүлгийн өрхийн 1000 хүүхдийг хамруулж тэдэнд Монголын хүүхдийн ордны багачууд тоглолтоо өргөн барьсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сүлд модны наадмыг нээж хэлсэн үгэндээ: “Хүүхэд бүрийн маргаашийг сайн сайхан байлгахын төлөө бид хичээн ажиллаж байна. Хүүхдийн амьдрах орчин эрүүл аюулгүй болж, хүүхэд бүхэн аз жаргалтай байх нь бидний хүсэж тэмүүлж байгаа шинэ нийслэлийг бүтээхэд хамгийн чухал нөлөө үзүүлэх юм” гэж онцлон хэллээ. Сүлд модны наадамд оролцсон хүүхэд багачуудад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бэлэг гардуулж, амжилт хүслээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш