logo
Х.Баттулга: Багийн төвшинд малчдыг хорших нь зөв шийдэл юм.

Х.Баттулга: Багийн төвшинд малчдыг хорших нь зөв шийдэл юм.

2012/12/25
Өвлийн ид хүйтэн, цасны зузааныг үл хайхран эх орны өнцөг булан бүрээс ирсэн малчид, төлөөлөгчид Төрийн ордонд хөдөө аж ахуйг хоршоолох талаар санал бодлоо хуваалцлаа.  ҮХАА-н сайд Х.Баттулга “Малчдыг багийн төвшинд хорших нь зөв үү, буруу юу, юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг зөвлөлгөөнд оролцогчид олон талаас нь ярилаа. Ялангуяа, багийн төвшинд малчдыг хорших нь зөв шийдэл юм гэдгийг насаараа мал дагаж байгаа малчид хэлж, ярьсанд талархаж байна. Хоршоог зохион байгуулахдаа эхний ээлжинд дэвшүүлж буй бодлого, шийдвэрээ малчдад яаж түргэн шуурхай хүргэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх,  бүтээгдэхүүнээ удаан хугацаагаар хадгалах нөхцөлийг бий болгохтой холбогдсон сургалт зохион байгуулах, мал эмнэлгийн ажил үйлчилгээг яаж малчдын хоршоотой оновчтой холбож өгөх зэрэг асуудлыг яаралтай эхний ээлжинд шийдвэрлэх шаардлагатай. Эцэст нь хэлэхэд, Засгийн газар, манай яамнаас орон нутагт ажиллаж байгаа хөдөө аж ахуйн хоршоодыг задлах, жижиглэх бодлого ердөө ч байхгүй.
 
“Малчдын хоршоо-шинэ бодлого” улсын зөвлөлгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд  Н.Алтанхуяг “Сайн малчин гэдэг шилдэг бизнесмэн. 
Мал аж ахуй эрхэлдэгчид малынхаа бүтээгдэхүүнийг яаж зах зээлд гаргаж борлуулах, ашиг шимийг нь хэрхэн нэмэгдүүлэх гээд ямагт шинийг эрэлхийлж байдаг арга сүйхээтэй.Ийм хүмүүсээc юм сонсох, тэднээс зөвлөгөө авах, ажлын арга ухаанаасаа харилцан сурах, яаж хамтарч, хоршоолж ажиллавал зүйтэй вэ гэдгийг томъёолохоор энэ зөвлөлгөөнд нутаг орноосоо зорьж ирсэн малчид, хоршоологчдод талархлаа илэрхийлээд дэмжиж ажиллана” гэж хэллээ. Зарим хүн малчдаас татвар авах нь зүйтэй гэдэг. 
 
Шинэчлэлийн Засгийн газар татвар авах биш, харин бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, “чулуу болгоход” анхаарч, ийм санал санаачилгыг дэмжиж ажиллана гэдгийг онцлоод малчид маань айл саахалтаараа, ах дүү хамаатан саднаараа хамтарч, хоршоо байгуулан ажиллах нь зүйтэй юм гэж Ерөнхий сайд зөвлөлөө. Цаашдаа орон нутгийг бүсчилж биш аймгийн төв бүрийг хөгжүүлэх зорилт тавьж, аймаг бүрт иж бүрэн оношилгооны төв байгуулах, битүү зах барих, 21 аймгийн төвийг 2016 онд хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зэрэг ажлыг эхлүүлээд байгаагаа дуулгав. 
 
Харин ч тэдэнтэй хамтран ажиллаж үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхийг зорьж байна. Ойрын үед зөвлөлгөөнөөс гарсан шийдвэр болон “Нэг баг-Нэг малчдын” хоршоог хөгжүүлэх мастер төлөвлөгөөг та бүхний санал дээр тулгуурлан дахин боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлж батлуулах болно” гэв. Мөн малчдын хоршоотой холбоотой эрх зүйн шинэчлэлтийн асуудлыг Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар чармайн ажиллана” гэв
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш