logo
Хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

2012/12/25
-Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй хуулийн төслийн хэлэлцүүлгийг Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулав. Хэлэлцүүлэгт "Мөрдөх албаны тухай", "Цагдаагийн албаны тухай", "Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай" хуулийн төслийн талаар шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, өмгөөлөгч төрийн бус байгууллага,хууль сахиулах байгууллагуудын оюутнуудын төлөөлөл оролцон санал солилцов. Тус хэлэлцүүлгийг Хууль зүй яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн зохион байгуулсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш