logo
Тува иргэд хилчдийн морийг хулгайлахаар оролдов

Тува иргэд хилчдийн морийг хулгайлахаар оролдов

2012/12/25
2012 оны арванхоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хилийн 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас үл таних хүмүүс хил зөрчин  орж иржээ. Хил зөрчигчид хилийн харуулын байрнаас 50 метрт аргамжаатай байсан хилчдийн таван морийг хулгайлахаар завдсан үйлдлийг манааны бүрэлдэхүүн  таслан зогсоолоо. Хил зөрчигч нь ОХУ-ын Тува улсын Мөнгөн тайга хошууны Кызыл-Каяа тосгоны иргэн Тактак Алик Романович, Кертек Урамол Кара-Олович, Комраржав Мерген Килерович нар болохыг тогтоосон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш