Монгол улс уул уурхайн орон болж байгаа нь тодорхой байгаа учраас уул уурхайн компаниудад нийлүүлэгдэж байгаа дизелийн бүтээгдэхүүний үнэ зах зээлийнхээ жамаар зохицуулагдах ба харин иргэдэд хүрч байгаа А92 шатахууны үнийг тогтвортой байлгах тал дээр Шинэчлэлийн Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч эхлээд байна. Өөрөөр хэлбэл өмнө нь уг зах зээлийг нэг зах зээл гэж үздэг байсан бол одоо жижиглэнгийн зах зээлийг тусад нь салгаж үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч нефть импортлогч компаниудад 83 тэрбум 492 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн 3,8 хувийн хүүтэйгээр олгосон.
Хэрэв уг арга хэмжээг аваагүй бол ОХУ-аас импортлож байгаа шатахууны литр тутамд 210 төгрөгөөр нэмэгдэх байсан бөгөөд Засгийн газар стратегийн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр хяналт тавих арга хэмжээнийхээ хүрээнд ажиллаж нефтийн үнийг тодорхой хэмжээнд барьж чадлаа.
Судалгаараар нефтийн бүтээгдэхүүн дээр литр тутамд 50 төгрөгөөр нэмэгдэхэд нэг талхан дээр 4 мөнгө, нэг кг махан дээр 16 төгрөгийн өртөг нэмэгдэх тооцоо гарсан. Тиймээс бараа бүтээгдэхүүний үнэ төдийлөн өсөхгүй бөгөөд үүнийг далимдуулан үнээ үндэслэлгүйгээр нэмсэн аж ахуйн нэгжид арга хэмжээ авах болно.
Мөн цаашид нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөөд эргээд буух үед дотоодын нефть импорлогч компаниуд ч гэсэн яг дагаад буулгадаг байдлыг мөрдлөг болгуулахаар ажиллаж байна.