logo
Самрын нухашнаас сэрэмжлүүлж байна

Самрын нухашнаас сэрэмжлүүлж байна

2012/12/25
АНУ-ын 20 муж улсад нийтдээ 41 хүн  Сальмонеллээр үүсгэгдсэн хоолны хордлогод өртсөн тухай АНУ-ын “Өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв”-өөс гаргасан мэдээлэл интернетэд тавигдсан байна. 2012 оны 6 сарын 14-нөөс эхлэн  9 сар хүртэл үргэлжлэн гарсан гэдэсний бүлгийн халдвар үүсгэгч нян сальмонеллээр үүсгэгдсэн халдварт өртсөн хүний 10 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Уг халдварын улмаас хүн нас барсан тухай мэдээлэл ирээгүй байна.

АНУ-ын Хүнс эмийн хорооноос хийсэн шинжилгээгээр Сальмонеллээр үүсгэгдсэн хоолны хордлого нь Санлэнд /Sunland Inc/ компанид үйлдвэрлэсэн самрын нухашнаас үүссэн болохыг олж тогтоосон байна.

Тус компаниас асуудал үүсгээд байгаа самрын нухашийг 9 дүгээр сарын 24-нөөс эхлэн эргүүлэн татаж эхлээд байгаа бөгөөд 2012 оны 10 сарын 12-ны мэдээгээр  газрын самраар хийсэн бүтээгдэхүүнүүдийг мөн эргүүлэн татах бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтад оруулаад байна.

Эргүүлэн татаж байгаа бүтээгдэхүүнүүд нь 2013 оны 10 сар хүртэл  өөр өөр хадгалалтын хугацаатай байгаа бөгөөд манай зах зээл дээр дээрх компанид үйлдвэрлэсэн самрын нухаш зарагдаж, энэ бүтээгдэхүүнийг хэрэглэгч та авч хэрэглэх гэж байгаа бол анхааралтай хандаж хаяг, шошгын мэдээллийг сайтар уншиж, сонголтоо хийхийг МХЕГ-аас сэрэмжлүүлж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш