Урд хөрш Хятад улсын нийслэл хотод сүүлийн арван жил болж байгаагүйгээр хүйтэрлээ. Бээжингийн цаг уурын станцын гаргасан мэдээгээр, өнөөдөр Бээжинд -14 С хүрчээ. Өнгөрсөн амралтын өдрүүд нь нийтийн аж ахуйнхны хувьд хүндхэн өдрүүд байлаа. Хоёр өдрийн турш термометр О хэмээс доош -13 С зааж байв. Ойрын өдрүүдэд аажимдаа дулаарах ажээ.
Хятад улсад урьд хожид болж байгаагүй их хүйтрэлтийн улмаас тус улсын нилээд хэдэн бүс нутгууд хүндхэн өвөлжих нь байна. Ялангуяа, Хятадын хойд болон баруун-хойд хэсгүүдэд цочир хүйтэрчээ. Сүүлийн хоёр өдөр Өвөр Монголын өөртөө засах оронд хасах 40 хэм С /Цельсийн/ байлаа. Түүнчлэн, тус улсын Синьцзян-Уйгарын өөртөө засах оронд болон улсын зүүн-хойд хэсгүүдэд их цас үргэлжлэн орж байна.