“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч” сан хамтран “Оны залуу” улс төрч, эдийн засагч бизнесмен шалгаруулдаг хүндэтгэлийн наадмаа 20 дахь жилийн ойн дээр нь сэргээн тэмдэглэх гэж байгаа. 20 жилийн өндөрлөгөөс “Next stop” наадмаас төрөн гарсан үе үеийн шилдэг залуу эрхмүүдийг эргээд нэг харахад өнөөдөр Монголын төр нийгэмд чухал байр суурьтай хүмүүс байгаа нь энэхүү наадмын шалгаруулалтын үнэ цэнийг харуулж байх шиг. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд 5, Засгийн Газрын гишүүн, сайд 13, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны ерөнхийлөгч 2 тус тус төрөн гарсан байх юм. Тийм болоод ч тэр үү энэхүү наадмын сураг гараад ирэхтэй зэрэгцээд 2012 оны “Оны залуу” улс төрч, бизнесмэн хэн байх бол гэсэн таамаг аль хэдийнэ яригдаад эхэлсэн байна. Үүнээс гадна энэ наадамд манай салбар бүрийн шинэхэн будаг нь ханхалсан сайдууд, агентлагийн дарга нар, томоохон компаний захирлууд гэр бүлтэйгээ оролцохоор болжээ. Тиймээс өндөр албан тушаалд томилогдоод удаагүй байгаа дарга нарын цугларалт энд л болох нь дээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг : http://www.facebook.com/events/431249736928394/
Дэлгэрэнгүй мэдээллийг : http://www.facebook.com/events/431249736928394/