logo
Египетийн сөрөг хүчнийхэн нэгдсэн нам байгуулна

Египетийн сөрөг хүчнийхэн нэгдсэн нам байгуулна

2012/12/25
Египетийн сөрөг хүчний бүлгүүд исламын эрх баригчдын эсрэг “Үндэсний авралын фронт” дээр суурилан нэгдсэн нам байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай ням гаригт сөрөг хүчнийхний төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдэгдлээ. “Фронт нь нэгдмэл хүч бөгөөд хамтарсан тэмцэл явуулахын төлөө бүгдийг нэгтгэх болно” гэж Египетийн Социал-ардчилсан намын тэргүүн Мохаммед Гхар мэдэгдэв. Ажиглагчдын үзэж байгаагаар, сөрөг хүчнийхний хөндийрөл нь “Мусульманы ахан дүүс” исламын намд үндсэн хуулийн дагуу явуулсан санал хураалтанд ялалт байгуулахад хүргэсэн.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш