logo
Өнөөдөр УИХ-ын байнгийн хороод хуралдана

Өнөөдөр УИХ-ын байнгийн хороод хуралдана

2012/12/26

1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

• Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал /зөвшилцөх/;

• Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/;

• Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн/ хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• Зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал;
• Бусад.

2. Хүний эрхийн дэд хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

• Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш