Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2012 оны үйл ажиллагааны үр дүнг дүгнэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Г.Ганзориг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын удирдлагууд оролцлоо. Цэргийн штабынхан 2012 оныг “Дайчилгааны бэлэн байдал, мэдээллийн аюулгүй байдлын жил” болгон дэвшүүлсэн зорилтоо биелүүлж, батлан хамгаалах бодлого, Зэсэгт хүчний ажиллагааг сурталчлах, хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагатай ажилласан нийслэлийн Хан-Уул, Багануур, Налайх дүүргүүдийн Цэргийн штабынхан хамт олныг шагнаж урамшуулав. Мөн 2012 оны тэргүүний офицер, ажилдаа мэргэшсэн офицерыг шагнаж урамшуулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабынхан ирэх 2013 оныг “Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчилах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх жил” болгон ажиллахаар зорилт тавиад байна.