logo
Хятадууд Английн билэгдэл автомашины үйлдвэрийг худалдаж авахаар санаархаж байна

Хятадууд Английн билэгдэл автомашины үйлдвэрийг худалдаж авахаар санаархаж байна

2012/12/26
Хятад улс Их Британийн үндэсний бэлгэ тэмдэг болох үйлдвэрийг худалдан авах гэж байна. Хятадын тутрага, загасаар баялаг Жэзян муж лондоны сонгодог хар кэб (машин) үйлдвэрлэгчийг худалдан авах мэдүүлэг явуулжээ. Их Британийн удирдагчид ийм машинаар уламжлал ёсоор явж, Их Британийн хаан ширээг залгамжлах Уильям энэ машинаар ирээдүйн эхнэрээ гэрлэх ёслолд хүргэсэн билээ.

Эдгээр машин үйлвэрлэдэг Manganese Bronze Holdings Plc компани өрөнд баригдав. Их Британи нэр нүүрээ барахгүйн тулд үндэсний бэлгэ тэмдгээ үгүй болгохоос сэрэмжлэх зорилгоор ямар ч арга барил хэрэглэхээс буцахгүй бололтой. Хятадын компани Сянганы Geely Automobile Holdings Ltd охин компанийнхоо тусламжтайгаар өрий нь дарахыг оролдож байна. Панзлалын өртөгийг дурдаагүй байна.

Кэб машинууд бол британийн өрөнд баригдсан компанийн бүтээгдэхүүний зөвхөн нэг хэсэг юм. Тэр Лондонд такси нийлүүлэх гол компани болсон. Одоогоос дөрвөн жилийн өмнө Mercedes-Benz Vito тус компанитой өрсөлдөж эхлэв. Хятадын компани Manganese Bronze Holdings PIc компанийг зальгаад германы өрсөлдөгч компанийг худалдан авч болзошгүй.

Урьд Хятад улс дэлхийн машин үйлдвэрлэлийн бэлгэ тэмдэг болох Power, Volvo компаниудыг худалдан авсан билээ. Саяхан хятадын CNOOC Канадын үндэсний бэлгэ тэмдгийн нэг нефтийн Nexen компанийг худалдан авсан юм. Мөн түүнчлэн «Далянь Ваньда» Эй-Эм-Си кино сүлжээг худалдан авснаас хойш АНУ үндэсний нэгэн бэлгэ тэмдгээ алдав. Энэ хандлага эрч хүчээ авч байна гэж улс төр судлаач Сергей Марков хэлээд

«Хятадын ийм ажиллагаа нэлээд удаан үргэлжлэх юм. Тус улс илүү их хөрөнгө мөнгөтей болж байгаа учир бүхэл бүтэн компаниудыг худалдан авч байна. Урьд технологийг сонирхож, үйлдвэр барих зөвшөөрөл өрнөдэд өгч байсан бол одоо дэлхийн хямралын нөхцөлд компаниудыг худалдан авч, технологий нь эдийн засагтаа дээд зэргээр хэрэглэж байна» гэв.

ХУ111 зуунд хятадын эдийн засаг дэлхийд хамгийн томд орж байсныг Хятадын удирдагчид ба улс төр судлаачид дэлхийд олонтаа анхааруулж байна. Тэр үед хятадын эдийн засаг дэлхийн ДНБ-ний гуравны нэг гаруйг, өрнөдийн орнууд гуравны нэгд хүрэхгүй хэсгийг хангаж байсан. Х1Х зууны үед капиталист орнуудаас Хятад улсыг ямар байдалд оруулсан нь Хятадын олон мянган жилийн түүхийн зохисгүй нэгэн тохиолдол болсон хэмээн үзэж байна.

Олон улсын томоохон тендерт оролцож, өрөнд идэгдсэн түүний дотор үндэсний бэлгэ тэмдэг болох компаниудыг худалдан авч байгаа нь Хятад улс дэвшихэд нөлөөлж байна. Тэгснээрээ тус улс дэлхий дахинд нэр хүндээ бэхжүүлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш