Японы эргийн харуул Зүүн Хятадын тэнгист Сенкаку арлуудын эргэн тойрны усан бүсийг хамгаалах тэнгэсийн тусгай отрядыг байгуулж байна. Япон улс эдгээр арлыг тойрсон нутаг дэвсгэрийн асуудлаар БНХАУ-тай маргаантай байгаа билээ. Эдгээр арлыг Хятадууд Дяоюйдао хэмээн нэрлэж, өөрий нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Энэ бүхнээс үүдэлтэйгээр Японы тус тусгай отряд нь мөн бүст үргэлж цөмрөн орж байгаа БНХАУ-ын эргүүлийн хөлөг онгоцуудыг сөрөн зогсох үүрэгтэй аж.
Арлуудыг хамгаалах тусгай отрядын бүрэлдэхүүнд чухам ямар хүчин орсныг мэдээлээгүй бөгөөд шинэ анги салбар Исгаки аралд байрлана. Энэ арал японы хууль ёсоор Сенкаку арлуудад захиргааны талаар хамаарагддаг юм байна.
Энэ оны 9-р сарын 11-нд японы засгийн газраас эдгээр хүн амьтангүй алс бөглүү арлуудын нэг хэсгийг япон эздээс нь худалдан авснаас хойш Сенкаку олтригийг тойрсон маргаан улам ширүүссэн билээ. Энэ ажил явуулга Токиогийн ашиг сонирхолыг бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж Бээжин үзэж байна. Түүнээс хойш хятадын хөлөг онгоцууд японы талын эсэргүүцлийг үл тоомсорлон эдгээр арлын бүст 19 удаа цөмрөн ороод байна.
Б.Тодоо