Одоогийн хүн амын, хөгжил нийгмийн хамгааллын яам нь анх 1964 онд Хөдөлмөр цалин хөлсний улсын хороо нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Үүний дараагаар 1981 онд Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хороо, 1991 онд Хөдөлмөрийн яам мөн Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам нэртэйгээр тус тус үйл ажиллагаа явуулж байсан. 1990-1992 онд Хөдөлмөрийн яамны сайдаар Ц.Цолмон томилогдон ажиллаж байсан билээ. Харин одоогийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь 1996 онд Эрүүл мэндийн яамны бүтцэд орж, Эрүүл мэнд, нйигмийн хамгааллын яам нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон. Тухайн үед яамны сайдаар Л.Зориг ажиллаж байжээ. Л.Зориг сайдын халааг Ша.Батбаяр, С.Сонин нар үргэлжлүүлэн авч, салбар яамны үйл ажиллагааг удирдаж байсан түүхтэй. Харин нийгэм хөгжилтэй уялдан нийгмийн хамгааллын салбар шинэчлэгдэн өргөжсөөр 2000 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон. Энэ яамны сайдаар Ши.Батбаяр анх томилогдон ажиллаж байсан бөгөөд улмаар 2004 онд тус яамны сайдаар Ц.Баярсайхан томилогдсон. Харин түүний халааг Л.Одончимэд, Д.Дэмбэрэл нар үргэлжлүүлэн авч, томилогдон ажиллаж
байжээ. Тэгвэл 2008 -2012 оны хооронд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын албыг хатагтай Т.Ганди залгамжлан ажиллаж байсан.
2012 онд Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж, нийгмийн хамгааллын салбар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нэртэйгээр өргөжин тэлж, нийгмийн хөгжилтэй нийцүүлсэн, шинэ бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах болсон билээ. Хүн амын хөгжлийн асуудлыг нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилттэй нийцүүлэн, шинэ бүтэц зохион байгуулалттайгаар хариуцлагатай хэрэгжүүлэх үүргийг хүлээх ХАХНХ-ын сайдаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ томилогдон ажиллаж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдахаас өмнө Ц.Цолмон, Л.Зориг, Ша.Батбаяр, С.Сонин, Ши.Батбаяр, Ц.Баярсайхан, Л.Одончимэд, Д.Дэмбэрэл, Т.Ганди нарын 10 сайд асан нийгмийн хамгааллын салбарын түүхэн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг байжээ.
Нийгмийн хамгааллын салбарын үе үеийн сайд асан нар УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ-ийг салбартаа өөрчлөлт шинэчлэлт хийж, үр бүтээлтэй ажиллах чадартай төрийн түшээ хэмээн онцлон тэмдэглэж байлаа. Ялангуяа ирэх жилүүдэд Шинэчлэлийн засгийн газрын бодлого хөтөлбөрт нийцсэн өөрчлөлт, шинэтгэлүүд ХАХНХ-ын салбарт амжилттай өрнөж ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа энэ салбарт ажиллаж байсан үе үеийн сайд асан нар хэлсэн үгэндээ тодотгосон.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд асан Ши.Батбаяр хэлэхдээ Шинэчлэлийн засгийн газар ард иргэдийнхээ эрх ашгийг дээдлэсэн, эх орноо хөгжүүлэхэд чиглэсэн бодлого хөтөлбөрөө боловсруулж хэрэгжүүлэхдээ “Шинэтгэл, Уламжлал” хоёрыг хослуулан ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Харин Л.Одончимэд сайд асан хэлэхдээ нийгмийнхээ хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа цаг үеийнхээ эрэлтэнд тулгуурласан алсыг харсан оновчтой бодлого, хөтөлбөрийг ХАХНХЯ хэрэгжүүлж байна хэмээн үзсэн юм. Харин С.Сонин сайд асан хэлэхдээ ХАХНХЯ-ны албан хаагчид дийлэнх нь 1990 оноос хойш одоог хүртэл салбартаа ажиллаж байсан албан хаагчид байгааг харахад таатай байна. Салбартаа олон жил ажиллаж, туршлага хуримтлуулсан боловсон хүчнүүд ХАХНХЯ-нд мэргэжилтнээс эхлээд газар, хэлтсийн дарга болон дэвшин ажиллаж байна. Чадварлаг бэлтгэгдсэн боловсон хүчинтэй ХАХНХЯ цаашид Шинэчлэлийн засгийн газрын бодлого хөтөлбөрийг чиглүүлж, хэрэгжүүлэх ажлыг туршлагатай чадварлаг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлсэн үгэндээ тэрээр онцолсон.
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам энэ салбартаа сайдаар ажиллаж байсан үе үеийн сайд нартаа хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “сайд нарын зөвлөлийн бодлогын зөвлөл” өөрийнхөө хажууд байгуулж байгаагаа хэлсэн. Энэхүү зөвлөл нь яамнаас гарч хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн хэрэгжилтэн дээр хамтран ажиллаж, энэ салбарт ажиллаж байсан үе үеийн сайд нарын санал хүсэлтийг нэгтгэх зорилготой юм. Мөн энэ үеэр нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байсан сайд асан нарт Нийгмийн даатгалын газрын 70 жилийн ойн хүндэт тэмдэгийг гардуулах ёслол болсон.