Уул уурхайн сайд Д.Ганхуягтай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-Саяхан Хөшөөтийн орд газрыг стратегийн ордод хамруулахтай холбогдсон танилцуулгыг та Засгийн газрын хуралдаанд хийсэн. Үүнд хүмүүс их сайшаалтай хандаж байгаа. Тиймээс Хөшөөтийн орд газрын нөөц болон чанарын талаар яриагаа эхэлье?
-Манай яаманд Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах эсэх асуудлыг судалж санал боловсруулах үүргийг Засгийн газраас өгсөн. Энэ үүргийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг ордын эрэл, хайгуул, тодорхой түвшний нөөцийг анх улсын төсвийн хөрөнгөөр хийсэн. Харин дараа нь тусгай зөвшөөрөл эзэмшигч Мо Ен Ко (Mongolian Energy Corporation )компани нь нөөцийг нэмж тогтоосон гэсэн мэдээлэл байдаг. Энэ ордын 40 орчим хувь нь коксжих нүүрс, үлдсэн нь эрчим хүчний нүүрс гэсэн мэдээлэл бий. Энэ ордтой холбоотой мэдээлэл, стратегийн ордод хамруулах эсэх нь ажлын хэсгийн санал дүгнэлтээр тодорхой болно.
-Хөшөөтийн уурхайн нүүрсийг Хятад руу Ярантын боомтоор гаргахаар болсон. Монголын коксжсон нүүрсийн ихэнх нь Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтоор гардаг. Яагаад Ярантын боомтыг сонгосон юм бэ? Үүнтэй холбоотой эдийн засгийн үр өгөөжийн талаар яривал?
-Хөшөөтийн нүүрсний ордод Ярантын боомт ойрхон учраас гэж ойлгож байна. Мо En Ko компани ордоос Ярантын боомт хүртэл авто зам тавьсан байгаа. Дээр дурьдсан бусад боомтоор өмнөд хөрш рүү нүүрс зөөхөөр илүү зайтай учир тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, түүгээр дамжин нүүрсний өөрийн өртөг өсөх нь ойлгомжтой юм.
-Хөшөөтийн нүүрсний чанар Тавантолгойн нүүрснээс ч илүү гэх юм. Ярантын боомтоор 1 тонн нүүрсээ 107 ам.доллараар гаргана гэсэн мэдээлэл гарсан байсан.Нүүрсний үнэ цаашдаа өсөх боломж байгаа юу?
-Таван толгойн ордын коксжих нүүрс чанараараа нилээд дээгүүрт ордог гэдэг. Дэлхийн зах зээл дээр ч, Хятад улсын компаниудын манай компаниудаас нүүрс худалдан авдаг үнэ ч энэ оны гуравдугаар улиралаас нилээд унасан. Ер нь аливаа ашигт малтмалын түүхий эдийн үнэ хэлбэлзэл ихтэй байдаг нь зах зээлийн эдийн засгийн жам. Дээр нь ганцхан худалдан авагчтай байгаа нь түүхий эдийн үнэ унах үед борлуулагч талд илүү хүнд байдлыг үүсгэдэг талтай. Энэ байдлаас гарах арга нь хэд хэдэн худалдан авагчтай болох, тээвэрлэлтийн зардлыг бууруулах арга хэмжээ авах, ашигт малтмалынхаа боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, тухайн ашигт малтмалыг экспортлогч орнуудтай зах зээлийн үнийг тогтвортой байлгахад чиглэсэн хамтарсан бодлого баримтлах зэрэг арга хэмжээнүүд байж болно. Энэ зорилтын хүрээнд манай яам, шинэчлэлийн Засгийн газраас ашигт малтмалын экспортын хэд хэдэн худалдан авагчтай болохын тулд төмөр зам тавих,холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх, ашигт малтмалын салбарт экспортын нэгдсэн, нэг цонхны бодлогыг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Мөн манай компаниудын зүгээс ч нүүрсээ олон улсын түвшинд угаах боловсруулалтыг хийх зорилтыг тавьж байгаа биз ээ. Ингэснээр ашигт малтмалын экспортын үнэ олон улсын зах зээлд ойртох, үнийн хэлбэлзэл багасах, цаашилбал компаниудын орлого ашиг ч, улсын төсөвд орох орлого ч нэмэгдэх болно. Түүнчлэн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх нь ачааны машинаар тээвэрлэснээс тээврийн зардал буурахаас гадна, хүний аюулгүй байдал хангагдаж, байгаль орчинд үзүүлж буй хохирол багасах учиртай. Мөн Хятад, АНУ зэрэг хүн ам ихтэй орнуудад саяхан явагдсан сонгуулийн дараа эдийн засаг нь сэргэх хандлага гарч, нүүрсний үнэ ч өндийж эхэлсэнийг тэмдэглэхэд таатай байна.
-Хөшөөтийн уурхайн асуудлаас ч дутахааргүй нэгэн мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татах боллоо. Энэ бол Оюу толгойн гэрээ. Саяхан Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын хоёр гишүүн мэтгэлцсэн нь нэг талаар ард түмэнд тодорхой ойлголт өгч чадлаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Олон нийтэд гэрээний талаар тодорхой түвшний ойлгоц өгсөнд мэтгэлзээний ач холбогдол байсан гэж бодож байна. Цаашид ийм мэтгэлзээнийг зохион байгуулалт, асуух асуултанд анхаарах шаардлагатай байх. Мэтгэлзээнийг харж байхад нэг нь гэрээ байгуулах үед бэлтгэгдсэн санхүүгийн моделийг тайлбарлаад, нөгөө нь тэндээс нь асууж байгаа дүр зураг харагдаж байсан. Асуулт нь тийм оновчтой байгаагүй гэж бодож байна. Зарим хүмүүсийн Оюу толгой төсөл Монголд ашигтай гэж яриад байгаа нь ойлгомжгүй, олон нийтэд эргэлзээ төрүүлсэн байр суурь гэж хэлэх байна. Ийм их баялагийг ашиглаж байж, эзэн орон ашигтай байх нь мэдээж юм. Гэрээг байгуулахдаа газар доорхи баялагаа үнэлсэн эсэхэд өнөөдөр хэн ч хариулт өгөөгүй байна. Анхны хөрөнгө оруулалтын таван тэрбум ам.долларын 3.6 тэрбум ам.доллар нь хөрөнгө оруулалтын зээл юм. Энэ том төсөл учир нилээд хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилтээ өнгөрсөн хугацаанд сайн татсан .Энэ бол Оюутолгойн баялагын хүч, менежментийн үр дүн юм. Үүний үр дүнд бүтээн байгуулалтын ажил хугацаандаа амжилттай явагдаж байна. Энэ сарын сүүлчээр баяжуулах үйлдвэр ашиглалтанд орно. Энд бол бүх хүмүүс талархаж байгаа.
-Оюу толгойн гэрээний асуудал ийн сөхөгдөөд байвал хөрөнгө оруулагчдыг үргээгээд л байна гэсэн үзэл бодолтой ч хүмүүс олон байна. Ер нь энэ гэрээ маань хувирч өөрчлөгдөөд байх уу. Яг ямар зүйл нь хувирах ямар нь тогтвортой байх вэ?
-Ийм төсөл дээр хувь нийлүүлэгчид хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн хяналтанд байдаг. Монголын Засгийн газар бол хувь нийлүүлэгч. Хувь нийлүүлэгчид гэрээнд заасан эрх ашиг нь хөндөгдөөгүй тохиолдолд, гэрээнд өөрчлөлт оруулаад байхыг аль ч тал нь хүсэхгүй. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд нэг удаа хувь нийлүүлэгчид гэрээнд өөрчлөлт орсон. Одоогийн байдлаар энэ төслийн хөрөнгө оруулалтын зардал ТЭЗҮ-д зааснаас 40 гаруй хувиар өссөн байна. Энэ ямар шалтгаанаар өссөнийг Оюу толгой ХХК-ны удирдлагын зүгээс тодорхой болгоогүй байгаа гэсэн. Уг нь хууль, гэрээнд зааснаар төлөвлөсөн зардал өссөн тохиолдолд зайлшгүй ТЭЗҮ-д өөрчлөлт оруулж, тэр нь холбогдох бүтцийн байгууллагаар баталгаажсан байх учиртай. Энэ өссөн зардлыг тодорхой болгохгүй хугацаа алдаж байгаа нь хууль, стандарт чангатай оронд биелэлээ олсон ил тод уул уурхайн зарчмыг мөрдөхгүй байна гэж ойлгогдож байна. Энэ зардлын өссөн хэмжээгээр Монгол Улсын Засгийн газарт орох татварын орлого буурна гэсэн үг .Энэ байдалд хувь нийлүүлэгч талууд гэрээний зарим заалтыг тодорхой болгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж хэлцэл үргэлжилж байна. Нөгөө талаас Засгийн газар, салбарын яам гэрээ байгуулахтай холбогдож гарсан хууль, тогтоомжийн биелэлтийг хангах үүрэгтэй тул энэ чиглэлд ажлын хэсэг ажиллаж байна.
-Хөрөнгө оруулагчид гэснээс манай эдийн засгийн өнөөгийн тулгуур салбар нь уул уурхай гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл энэ жил батлагдсан стратегийн ач холбогдол салбарт бүхий гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиас үүдэн хөрөнгө оруулагчид дүрвэсэн гэх юм. Наад зах нь уул уурхайд орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багассан гэж байгаа. Зарим тоо баримтаас үзвэл энэ нь оргүй үг биш нь харагдаж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Ийм хууль батлагдсан. Хөрөнгө оруулагчид жаахан болгоомжилсон байхыг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулагчид гарч явсан гэдэгтэй бол санал нийлүүлэхгүй байна. Тухайн онд хэрэгжиж байгаа төслөөс хамаараад хөрөнгө оруулалтын хэмжээ хэлбэлздэг. 2011 онд Оюутолгойн төслийн хэрэгжилттэй холбогдож хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдад хамгийн чухал нь татварын орчны тогтвортой байдал, татварын хувь, хэмжээ юм. Монгол Улс бага татвартай орны тоонд зүй ёсоор ордог.
Энэ хууль үндсэн хоёр зорилготой. Нэг дэх нь Монгол Улс сүүлийн 20 гаруй жил хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг баримталж ирсэн.Гэвч уул уурхай зэрэг салбарт төрийн өмчийн оролцоо нэмэгдэж байна. Гэтэл дээр нь гадны төрийн өмчтэй компаниудын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь зохисгүй юм. Үүнийг энэ хуулиар зохицуулахыг зорьсон. Хоёр дэх нь тусгаар тогтносон орон бурт үндэсний аюулгүй байдлын асуудал байдаг.Тиймээс үүнийг стратегийн ач холбогдол бүхий салбар гэж томьёолсон. Энэ нь банк, харилцаа холбоо, эрдэс баялаг гэсэн гурван салбар болно. Гэхдээ эдгээр салбарт хөрөнгө оруулалттай холбогдсон ямар нэг хязгаарлалт хийгээгүй. Зөвхөн аль ч оронд байдаг тусгай зөвшөөрлийн тогтолцоог л нэвтрүүлсэн. Ийм л юм. Ийм зохицуулалт аль ч оронд байдаг.
Хөрөнгө оруулагчдын сонирхол буураагуй байгаа нь саяхан явагдсан Монгол Улсын Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бондын арилжаа, хүү, хөрөнгө оруулагчдаас ирсэн захиалгын нийт хэмжээнээс тодорхой харагдсан байхаа гэж ойлгож байна.
Энэ хуулийн зарим заалтын талаар хөрөнгө оруулагчдын зүгээс янз янзын байр суурьтай байдаг. Тодруулбал хуульд стратегийн ач холбогдол бүхий салбарт 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт орсон тохиолдолд Засгийн газар болон, УИХ-аас зөвшөөрөл авна гэсэн заалт бий. Энэ мөнгөний хэмжээг цаашид 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлага гарч магадгүй. Эдгээр асуудал шинэчлэлийн Засгийн газар уг хуулийг хэрэгжүүлэх журмыг батлах үед тодорхой болно гэж бодож байна. Одоогоор энэ журмын төсөл дээр ЭЗХЯ ажиллаж байгаа.
-Оюу толгойн бүтээгдэхүүн ирэх оны эхээр дэлхийн зах зээлд гарна гэсэн мэдээлэл гарсан. Мэдээж зэсийн баяжмал гаргах нь тодорхой. Оюу толгой ийн үйл ажиллагаа нь эрчимжсэнээр Монголын уул уурхайн салбар дэлхийд хэрхэн үнэлэгдэх вэ?
-Оюу толгойн ил уурхайн болон бүтээн байгуулалтын ажил эцсийн шатандаа орсон. Баяжуулах үйлдвэр оны өмнө ашиглалтанд орно.Ирэх оноос олборлосон бүтээгдэхүүнээ экспортолж эхэлнэ.Энэ үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эдийн засагт чухал байр суурийг эзлэх болно.
-Мэдээж Оюу толгойн төдийгүй уул уурхайн бүтээгдэхүүн олборлоход хамгийн чухал зүйл бол эрчим хүч байдаг. Оюу толгой ХХК эрчим хүчээ ӨМӨЗО-оос авч эхэлсэн байна. Эрчим хүчний асуудлыг цаашид дотоодын нөөц боломжоор шийдэх боломж байна уу?
-Байлгүй яах вэ. Энэ дээр өмнөх Засгийн газар хугацаа алдаж ирсэн нь тусгүй. Таван толгойн ордод цахилгаан станц барих ажлыг түргэтгэх шаардлагатай. Оюу толгой ХХК 600 мвт-ийн хүчин чадалтай цахилгаан станц барих ТЭЗҮ-г бэлэн болгосон гэсэн. Гэрээнд ордыг ашиглаж эхэлснээс дөрвөн жилийн дотор цахилгаан станц барьж ашиглалтанд оруулах гэж заасан байгаа. Уг нь Оюу толгой ХХК нүүрс зөөж байхаар Таван толгой дээр хамтарч цахилгаан станц бариад өндөр хүчдэлийн шугам татаж цахилгаанаар хангах нь илүү зохистой байхаар харагдаж байна. Мөн Таван толгойн хувьд коксжих нүүрсээ экспортолж, эрчим хүчний нүүрс нь тэр хэвээрээ үлдэхээр байгаа. Ийм нөхцөлд ажлын хэсгээс Оюу толгой ХХК-ийн удирдлагад Таван толгойд хамтарч цахилгаан станц барьвал ямар вэ гэсэн саналыг тавьсан болно.
-“Эрдэнэс МГЛ”-ийн талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөөч. Төрийн төлөөлж байгаа энэ компани маань одоогоор ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Эрдэнэс МГЛ нь Монгол Улсын 100 хувийн төрийн өмчийн компани. Тодруулбал төрийн өмчийн болон оролцоотой аж ахуйн нэгжүүдийн толгой компани гэж ойлгож болно. Тухайлбал стратегийн ач холбогдолтой ордын төрийн эзэмшлийн хэмжээг УИХ-аас тогтоож, ордыг ашиглаж эхлэх үед ТУЗ-ийн гишүүдийг томилох эрхтэй. Гэвч энэ ажил удаашралтай байгаа.Энэ компанийн үйл ажиллагаа нь Хүний хөгжил сангийн (ХХС) тухай хууль, Ашигт малтмалын тухай зэрэг хуулиар зохицуулагдаж байна. Энэ оны УИХ-ын сонгууль хүртлэх хугацаанд Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглаж байгаа компаниас ХХС-д орж ирсэн нөөцийн төлбөрийн ихэнхийг, зарим төрлийн татварын орлогыг иргэдэд эх орны хишиг хэлбэрээр хүртээж байсан. Мөн стратегийн ордуудын давуу эрхийн хувьцааг иргэдэд олгох ажлыг ч энэ компани хариуцахаар хуульчлагдсан. Өнөөгийн байдлаар энэ компани болон ТӨХ-ны зарим эрхлэх ажил давхцсан байдалтай байдаг. Энэ оны УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийн намууд бэлэн мөнгө дахиж амлахгүй гэж тохирсон. Тиймээс Хүний хөгжил сангийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах нь ч зүйтэй юм.Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ордууддаа бүх иргэдэд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх ажлыг үргэлжлүүлэх, бусад баялаг ихтэй хөгжилтэй орны жишгээр баялагийн сан байгуулах, эсхүл энэ хоёр аргын холимог хувилбарыг сонгох уу гэдгийг олон нийтийн хэлэлцүүлэг зөвшилцөлөөр аль болох хурдан шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ бүхнийг Ерөнхийлөгчийн тамгын газраас УИХ-д өргөн баригдах Ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн батлахдаа тодорхой болгох учиртай.Одоогийн байдлаар Эрдэнэс МГЛ компани төрийн өмчийн оролцоотой стратегийн ач холбогдол бүхий зарим ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, тэр баялагийн нөөц энэ компани дээр бүртгэлтэй байгаа.
-Эрдэнэс МГЛ гээд ярихаар Иргэдийн хамгийн их мэдэхийг хүсч байгаа зүйл бол Таван толгойн хувьцааны асуудал. Хувьцаагаа ард иргэд хэзээ зарж, борлуулж болох вэ?
-Шинэчлэлийн Засгийн газраас нүүрсний үнэ унасан учир Таван толгойд IPO буюу шинээр хувьцаа гаргахыг түр хойшлуулсан байгаа. Нүүрсний үнэ сэргэх хүртлэх хугацаанд дэд бүтэц буюу төмөр замаа тавих шийдвэрийг ЗГ-аас гаргаж, зарим санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж эхлээд байна. Шинэ төмөр замыг тавьснаар манай ашигт малтмал хэд хэдэн худалдан авагчтай болж, нүүрсээ дэлхийн зах зээлд ойрхон борлуулах боломж бурдэнэ. Ингэснээр Эрдэнэс Таван толгой (ЭТТ) компанын үнэ цэнэ нэмэгдэх юм.Нүүрсний үнэ өсч эхлэх үед ЭТТ компани IPO хийх нь илүү ашигтай тусна.Энэ IPO хийхийн өмнө иргэд эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаагаа зарснаар илүү их орлого олох боломж бүрдэнэ гэж бодож байна.
-Уул уурхай тойрсон нэг асуудал бол Монгол улсын орд газрыг ашиглах тусгай зөвшөөрөл,нөөцийг ашиглаж олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж мөнгө босгож байгаа. Тэгээд хангалттай хөрөнгө босгоод бусдад зардаг гэсэн яриа бий. Жишээлбэл “Өмнийн говийн элс”, Хөшөөтийн уурхайн хувьд ийм асуудал гарч байсан. Уул уурхайн хурал зөвлөлгөөн дээр ч энэ тухай асуудал хөндөгддөг. Нэг хэсэг үүнээс татвар хураамж авах ёстой гэж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?
-Манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бүртгэх эрх зүйн орчин байгаа.Харин Монгол улсад бүртгэлтэй, эсхүл бүртгэлгүй хувьцаат компаниудад олон улсын хөрөнгийн бирж дээр үнэт цаасны арилжаагаар хийгдэж буй хөрөнгө оруулалтыг бүртгэх эрх зүйн орчин тодорхой бус байсаар байна. Энэ нь Үнэт цаасны тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар ойлгомжтой болно гэж бодож байна. Мөн тухайн ордыг ашиглагч компани IPO хийсний дараа уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулж төр хувь эзэмших нь нилээд зохимжгүй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй байна. Аль ч тохиолдолд бодлогын шийдвэрийг хурдан гаргах шаардлагатай гэдгийг шинэчлэлийн Засгийн ойлгож хурдацтай ажиллаж байна.
- Усны асуудал дэлхий нийтэд хурцаар тавигдах боллоо. Гэтэл манайд уул уурхайд ашиглаж байгаа ус хямд үнэтэй. Зарим компаниуд усны мөнгө төлдөггүй, Хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийсэн компаниуд усны төлбөр төлөхгүй байна гэсэн гомдол орон нутгийн иргэд тавьдаг. Тэгэхээр уул уурхайд хэрэглэх усны талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Усны асуудал БОНХ-ийн яамны эрхлэх ажилд хамаардаг.Монгол улс ганцхан Оюу толгойтой төсөл дээр л хөрөнгө оруулалтын гэрээтэй байгаа. Оюу толгой ХХК өнөөгийн байдлаар үйлдвэрлэлээ арай эхлээгүй байна. Усны талаарх төрийн бодлого ерөнхийдөө ойлгомжтой болсон. УИХ-ын сонгуулийн өмнө Усны төлбөрийн тухай хуулийг шинэчлэн батлаж, аж ахуйн нэгжүүдийн усны төлбөрийн хэмжээ хангалттай нэмэгдсэн. Мөн 2011 онд Усан хангамж ,татуургын тухай хуульд өөрчлөлт орж аж ахуйн нэгжүүд усыг дахин дахин ашиглах, ахуйн хэрэглээнд ашигласан усыг цэвэршүүлж саарал усыг ашиглахаар болсон.Тиймээс усны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь чухал юм.
-Дулаан, цахилгааны үнэ иргэдийн аж амьдрал, түрийвчтэй шууд холбоотой. Гэтэл цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоо, Адуунчулууны уурхай үнэ нэмэх санал байнга тавьж ирсэн. Тэд нэг тонн нүүрсээ олборлосон өртөг,зардлаасаа 1000-3000 орчим төгрөгөөр доогуур борлуулдаг. Иймд санхүүгийн алдагдал хүлээж хөрс хуулалт хийх, техникээ шинэчлэх хөрөнгө мөнгөггүй боллоо. Энэ янзаараа явбал уурхай бараг хаагдахад хүрнэ гэсэн зовлон тоочдог. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Уг нь бусад орнуудын жишгээр эрчим хүчний үнийг дунд, урт хугацаанд төрийн зохицуулалттай чөлөөлөх төр, засгийн бодлого аль 1996-2000 оны хооронд гарсан юм билээ. Мөн 2011 онд энэ талаар бас нэг УИХ-ын тогтоол гарсан. Урт дунд хугацаанд гэдэг нь бага багаар гэсэн үг л дээ. Гэтэл эдгээр хууль, тогтоомж нь улс төрийн амлалтаас болоод хэрэгжихгүй явсаар ирсэн.Тэгээд байс хийгээд л цахилгаан станцууд, төрийн өмчийн оролцоотой нүүрсний компаниуд санхүүгийн хувьд хүндэрч, техник технологи нь хоцрогдож, ачаалалаа даахаа больдог. Ийм үед нь цаг зуурын амь тариа хийхээс өөр аргагүй болдог. Тиймээс энэ эрчим хүчний үнийг дунд, урт хугацаанд төрийн зохицуулалттай чөлөөлөх бодлогоо оновчтой тодорхойлж, хэрэгжүүлэх нь чухал юм. Уг нь манай орон эрчим хүчний асар их нөөцтэй тул, эрчим хүч импортлогч биш экспортлогч орон болох бүрэн боломжтой л доо.