АНУ-ын Эрчим хүчний яамны Батлан Хамгаалах Хоёрдугаар Шугам хөтөлбөрөөс Цөмийн болон бусад радио идэвхит бодисыг хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх хөтөлбөрөөс МХЕГ-ын 10 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газарт өргөмжлөл гардуулан өглөө. Өргөмжлөлд 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт мэндчилгээ хүргээд, Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн болон бусад радио идэвхит бодисыг хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх, илрүүлэх, саатуулах хамтын ажиллагаанд талархал илэрхийлсэн байна.
Мөн хилийн болон цөмийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан МХЕГ-ын ХМХГ-ын дарга Л.Төгсбаяр, улсын байцаагч Б.Эрхэмбаяр, Буянт-Ухаа боомтын ХМХА-ны дарга М.Туул, улсын байцаагч Б.Батбилэг нарт талархал илэрхийлэн, өргөмжлөл гардууллаа.