Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын даргаар томилогдон очсоноос хойш багагүй хугацаанд ихийг амжуулан олон түмний талархлыг хүлээгээд байгаа О.Магнай даргад УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан хүчний холбооны хамгийн өндөр шагнал болох “Шонхор”-ыг гардууллаа.
Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Шонхор” клуб нь улс орныхоо хөгжлийн төлөө хийж бүтээх хүсэл тэмүүллээр нэг үзэл бодол санаатай хүмүүсийн нэгдэл бөгөөд тухайн жилд хийсэн бүтээснээрээ олон түмний итгэл, талархлыг хүлээсэн хүнд “Шонхор” шагналаа гардуулдаг юм байна.
О.Магнай нь ШӨХТГ-ын даргаар очсоноос хойш үүрэн телефоны ярианы тарифыг секундээр хэмждэг болох тухай, архи пиво үйлдвэрлэгчид хууль бус сурталчилгааг зогсоох, сүү, шүүс үйлдвэрлэгч нарыг орц найрлагаа үнэн зөв шошголодог болох, хортой гоймонг эргүүлэн татах, вьетнам засварын газруудыг үнийн тарифаа ил тод болгох, хөнгөлттэй эмийн жагсаалтыг төрөөс татаас авч буй аптекууд ханандаа байрлуулах, СӨХ-ийн асуудлыг цэгцлэн хуулинд заалт оруулах, “Чингис” “Соёмбо” брэндийг төр өөрийн мэдэлд авах хэрэгтэй гэх олон ажлыг хийж, санаж сэдэж яваа төрийн залуу төлөөлөл билээ.
Тиймээс ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн дарга О.Магнай болон тус газрын ажлыг үнэлсэн хамгийн том үнэлэмж уг шагнал болж байна.