2012 оны 12 сарын 26-ны өдөр ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай дугаарын 102 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 4400 удаа холбогдсоноос, гэмт хэрэг зөрчлийн 1296, зам тээврийн ослын 105 мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 58 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнд: бусдын биед гэмтэл учруулах 5, бусдын эд хөрөнгийг хулгайлах 18, булаах 2, дээрэмдэх 1, танхайрах 9, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг 13 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтэж, осол 17 бүртгэгдсэн байна.