Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдон ажиллаж байгаа Д.Батбаяр нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнтэй холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тиймээс УИХ, Засгийн газрын гишүүн Ч.Сайханбилэг өнөөдөр /2012.12.26/ Д.Батбаярын оронд нэр дэвшигчийг УИХ-ын даргад танилцуулж улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Төрийн албаны тухай хуулийн 34,4-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний албан тушаалд Халзангийн Балжмаагийн нэрийг дэвшүүлж байгаа юм. Тэрбээр төрийн албанд 24 жил ажилласан туршлагатай ажилтан юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.