Филиппины Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас коммунист –босогчдын удирдагч Филемон Мендресыг баривчилсан тухай уламжлав. Өмнө нь түүнийг барихад 100 мянган ам.долл. амлаж байсан. Мендресийг баривчлах ажиллагааг зул сарыг тохиолдуулан босогчидтой эвлэрэл зарласны дараа явуулжээ. ЗГ ойрын үед 1960 –аад оноос тус улсад бий болсон нууц коммунистуудыг устгахаар төлвлөж байна. Яамны төлөөлөгчийн ярьснаар, “журам тогтоох”үйл ажиллагаа нь эвлэрэл зарласан ч гэсэн цаашид явуулсаар байх болно гэснийг Би-Би-Си уламжилжээ.