logo
Ким Чен Ун Солонгосын ардын армийн дээд ерөнхий командлагчаар томилогдоод нэг жил боллоо

Ким Чен Ун Солонгосын ардын армийн дээд ерөнхий командлагчаар томилогдоод нэг жил боллоо

2012/12/27
Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Уныг Солонгосын ардын армийн дээд ерөнхий командлагчийн албан тушаалд дэвшүүлсний нэг жилийн ойд зориулсан олон нийтийн арга хэмжээ БНАСАУ-д эхлэв.  ЦТАК агентлагийн мэдээлснээр ечигдер Пхеньянд энэ үйл явдлыг үйлдвэрчний эвлэлийн цуглааны хурээнд тэмдэглэв. Өнгөрсөн онд БНАСАУ-ын арми хөгжиж бэхжсэн гэж БНАСАУ-ын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Хён Сан Жу егуулэв. « Ким Чен Уны мэргэн цэцэн удирдлагын ачаар хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн. Энэ нь Ким Ир Сен, Ким Чен Ир нарын улсын сур хүчийг дэлхийд харуулсан» гэж тэрээр тэмдэглэв.

БНАСАУ-ын үйлдвэрчний эвлэлийн гишүүд улс орныхоо армийн эрэлхэг зоригтой дайчид болно. Тэд амь насаа өрөн Ким Чен Унд улс төр, үзэл суртлын дэмжлэг үзүүлж, намын чиг бодлогыг үнэнчээр баримтлан хэрэгжүүлнэ» гэж Хён Сан Жу онцлов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш