logo
А.Гансүх сайд  авто замын “Оны онцлох хүн”-ээр тодорчээ

А.Гансүх сайд авто замын “Оны онцлох хүн”-ээр тодорчээ

2012/12/28
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 2012-2016 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэхүү бүтээн байгуулалтын цараа ихтэй  зам барилгын   ажилд дотоодын аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулж, үндэсний компаниудаа чадавхижуулах чиглэлийг баримталж   байгаа нь   авто замын салбарынхны зүгээс багагүй талархал хүлээгээд байгаа.
Монголын үе үеийн авто замчид авто замын салбарт өрнөх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх,  үндэсний компаниуддаа дэмжсэн  дээрх шийдвэрийг гаргуулахад Зам, тээврийн сайд А.Гансүхийг  чамгүй үүрэг гүйцэтгэсэн гэж үзжээ. Иймд авто замын салбарынхаа нэр хүндтэй шагналыг түүнд саяхан гардууллаа. Уг өргөмжлөлд “2012 онд Засгийн газраар авто замын компаниудыг дэмжсэн шийдвэр гаргуулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа тул Оны онцлох хүнээр өргөмжлөв ”  хэмээн  дурдсан байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш