Сонгинохайрхан дүүргийн МАН “но”-той үйл ажиллагаа явуулж байсан уу гэлтэй өрсөлдөгч улстөрийн намдаа буулт хийж өгчээ. Уг нь тус дүүрэгт МАН 22 суудал авч, АН 17 суудал авсан боловч дүүрэгт засаглах эрхээ АН-д алдсан байна. Бидний ялалтыг луйвардах гэж байна хэмээн хэвлэлийн хурал зарлаж асуудал дэлгэсэн төлөөлөгчид нь юу ч дуугарч чадахаа больжээ. Үүнээс харвал тохироо явагдсан байх магадлалтай. Энэ бол сонгогчдын санал үнэгүйдэж байгаагийн жишээ бөгөөд хэрвээ ингэж тохирох байсан бол сонгууль явуулах хэрэг байхгүй баймаар. АН-ын тал МАН-ын зарласан хурлыг хүчингүй гэж үзэн тэдний таван төлөөлөгчийг шүүхэд өгнө гэж байсан юм. Харин тэд өнөөдрийг хүртэл шүүхэд өгөөгүй асуудлыг чагталж байсны учир тайлагдав бололтой. Тэд тохироо хийжээ. Засаг даргад АН-аас Чинболд гэдэг хүн томилогдохоор болж үүнийг нь МАН зөвшөөрч эхэлсэн гэнэ. Тэд уг нь МАН-ын таван хүнийг шүүхэд өгнө гэж байсан юм. Учир нь Нямбаатар гэгч нь СХД-т 180 хоног амьдраагүй хэрнээ сонгуульд нэр дэвшсэн нь илэрсэн юм. Энэ нь үнэн бөгөөд тэгсэн ч тэд шүүхэд хандаагүй өдий хүрсэн. Одоо Нямбаярын тохироогоор засаглах эрхээ АН-д худалдсан мэдээ байна.