Сонгинохайрхан дүүрэг УИХ-д нэр дэвшиж, дахин санал хураалт болгохоор шүүхэд хандаад байгаа Л.Эрхэмбаяр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дотоод асуудалд далдаас оролцож эхэлсэн бололтой. Тус дүүрэгт ялалт байгуулсан МАН Засаг даргаар өөрийн намын хүнээ сонгосон ч АН-ын төлөөлөгчид эсэргүүцэж байсан бол Ерөнхийлөгчийн зөвлөх шүүхэд дахин дахин гомдол гаргаж тус тойрогт явагдах УИХ-ын дахин санал хураалтыг хойшлуулж ирсэн билээ.
Ийнхүү шүүх Л.Эрхэмбаярын хүсэлтээр санал хураалтыг хойшлуулж байгаа бол тэрээр Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Д.Сумьяабазартай нэгдэж дүүргийг хуваан засаглах ажлыг хийж гүйцэтгээд байна. Учир нь энэ сарын 24-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Д.Сумьяабазар дүүргийн ЗДТГ-т очиж Тамгын газар болон Төрийн сангийн дарга нарыг ажлаас халах шийдвэр гаргажээ. Ингэхдээ тэр намынхандаа болон халагдаж байгаа төрийн албан хаагчдад хоёр нам тохирч, Засаг дарга, ИТХ болон ЗДТГ-ын хэлтсийг хувааж авч байгаа гэж хэлсэн байна. Төрийн албан хаагчийг аль нэг улс төрийн намын дарга ажлаас халах хууль эрх зүйн үндэс байхгүй. Гэвч хууль бус халаа сэлгээ эхэлж байгаагаас харвал Д.Сумъяабазар, Л.Эрхэмбаяр хоёр тохироо хийчихсэн байх магадлал өндөр байгаа юм.