Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, Физикч, философич, монгол судлаач, доктортой ярилцлаа.
-Тантай ярилцалгүй удлаа. Сүүлийн үед танаар ямар сонин сайхан зүйл байна даа?
Эрдэм судалгааны ажил маань маш урагштай, өрнөлтэй байгаа. Ном бүтээлийн хувьд би саяхан “Японы сумо дахь монгол нууц”, “Ардчилалын эрэлд”, “Монгол хаан ухаан” зэрэг номнуудыг бичиж дуусгаад, заримыг нь орчуулганд өгсөн. Гадаадад хэвлэгдэхээр зэхэж байгаа. Дараа дараагийн бүтээлүүд бичигдэж байна.
Та болон танай академи өмнө нь монгол суу ухаан, хатан ухааны чиглэлээр нийгэм рүү хандсан соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй, тасралтгүй хийж ирсэн. Ойрын хугацаанд юу хийж байна?
Манай академи гишүүддээ зориулан гэргий ухаан, эр тулх ухааны сургалт хийж байгаа. Эмэгтэй хүмүүс эм хүн болох, эрэгтэй хүмүүс эр хүн болох ухаанд суралцах сургалт юм. Нэг ёсондоо хүмүүс биеэ засах сургалт гэж хэлж болно доо.
-Сургалтын үр дүн хэр байгаа вэ?
-Сургалтын үр дүн сайн байгаа. Хүмүүс өөрсдөө төдийгүй хүүхдүүдээ дагуулж ирж энэ сургалтанд сууж байгаа. Хувь хүмүүсийн хувьд тархи оюун, бодол санаа, үйл хэрэг, зан чанар, ааш зан гээд олон чиглэлээр эерэг өөрчлөлтүүд гарч байгаа гэж өөрсдөө батлан хэлж байгаа.
Танай академийн хийж байгаа үйл хэргийн тухайд олон хүн ам сайтай байх шиг байдаг. Таны хувьд?
Ерөнхийдөө олон түмэн сайшаан хүлээж авдаг шиг мэдрэгддэг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр, бас сайн юманд садаа мондохгүй гэгчээр элдэв доромжлол гутаалт, гүжирдлэг, дайралт байх л юм. Гэлээ гээд яахав.
Танд энэ бүхнээс мохож, шантрах үе байдаг уу?
Түүхээс харж байхад, хүн төрөлхтөн оюун санааны шинэчлэлд их хойрго, удаан, дургүй ханддаг. Харгис ч гэж хэлж болмоор.
-Жишээлбэл?
- Жишээ нь, Бруног амьдаар нь шатааж, Исүсийг амьдаар нь цовдолж, олон эрдэмтэдийг шүүж байсан гэх мэт түүхүүд бий шүү дээ. Энэ бүхэн тухайн цаг үеийн түрүүлж сэтгэдэг оюунлаг хүмүүс хорвоо ертөнцийг танин мэдсэн, ухаарч ойлгосон үзэл санаагаа илэрхийлсэнийх нь л төлөө шүү дээ. Энэ мэт шинэ сэтгэхүй, шинэ мэдлэг, оюуны шинэ хандлагад дэндүү хойрго ханддаг. Чухам ийм учраас л “Шинэчлэл шинэчлэлийн дотроос хүний тархи, оюун санаанд хийх шинэчлэл шиг хамгийн их цаг хугацаа шаарддаг, хамгийн их доромжлол, гутаагдал амсдаг шинэчлэл үгүй юм” гэж францын их сэтгэгч хэлээ биз ээ.
-Саяхан 2012 оны 12 сарын 21 болоод өнгөрлөө. Таныг дэлхий сүйрнэ гэж цуу яриа тараасан хүмүүсийн нэгэнд багтааж хэвлэл мэдээллээр ярих боллоо. Энэ тухайд та юу хэлэх вэ?
- 2012 оны 12 сарын 21 – ний тухай би хоёр удаа телевизээр ярилцлага өгсөн. Эхнийх нь 2011 онд 25 – р суваг телевизийн “Амьдралаа гэж...” гэдэг нэвтрүүлэгт өгсөн ярилцлага. Хоёр дахь нь 2012 оны 4 сард TV9 телевизийн “Дотно сэдэв” гэдэг нэвтрүүлэгт өгсөн ярилцлага буй. Энэ телевизүүдийн архивт баримт, бичлэг байж байгаа.
-Та яг юу гэж хэлсэн бэ? Одоо хэлж болох уу?
-Анх 2012 оны тухай сенсаац дэгдэж эхлэх цагаас л би юу ч болохгүй, дэлхий сүйрэхгүй, хүн төрөлхтөн мөхөхгүй гэдгийг маш тодорхой, хатуу хэлж байсан. Учир нь, монгол суу ухааны онолоор сансар огторгуйд болон од, гариг эрхсийн хооронд хамтын хариуцлагын систем үйлчилдэг учир орчлон ертөнц зүгээр нэг харж байгаад манай дэлхийг мөхөөчихгүй гэдгийг хэлсэн. Харин энэ бол дэлхий сүйрнэ гэсэн сенсаац дэгдээгээд түүнийхээ араас бизнес хийдэг, мөнгө олох гэсэн хүмүүсийн увайгүй, явуургүй үйл ажиллагаа гэдгийг тов тодорхой хэлж байсан.
-Таны хэлснийг гэрчлэх, батлах зүйл бий юу?
- Би түрүүн хэллээ. 25, TV9 телевизүүдийн архивт байгаа нэвтрүүлгийн бичлэг гэж. Эдгээр бичлэгийг удахгүй би телевиз болон сайтуудаар дахин цацах болно. Бас надтай хамт эдгээр нэвтрүүлэгт орж ярилцлага өгч байсан хүмүүс, энэ нэвтрүүлгийн хөтлөгч болон бусад ажилчид батална. Мөн миний 100 цуврал лекц болон хот, хөдөөд уншсан лекцийг сонссон бүх хүн гэрчилнэ. Миний 100 цуврал лекц 2009 оноос эхэлсэн бөгөөд энэ лекцний дараа энэ асуулт байнга ирдэг байсан. Тэр бүхэнд би юу ч болохгүй гэдгийг дэндүү тодорхой хэлж байсаан. Мөн хөдөөгөөр явах үед малчид маш ихээр асууж байсан. Юу ч болохгүй гэдгийг хэлсээр явсан. Үүнийг гэрчлэх хөдөөгийн малчид маш олноор бий. Бас 12 сарын 21 дөхөх бүр над руу утасдаж, манай академи руу утасдаж 21 – нд юу болох вэ гэж олон хүн асуусан. Бид юу ч болохгүй гэдгийг хэлсээр байсан. Үүнийг гэрчлэх дэндүү олон хүн бий.
-Таны энэ удаагийн ярилцлагыг төгсгөж хэлэх үг?
Энэ дашрамд хэлэхэд, манай академийн гишүүд болон миний ойр тойрныхон өнгөрсөн 12 сарын 21 – нд бэлтгэж нэг ч лаа, чүдэнз аваагүй, бас хотоос, гэрээсээ огтхон ч холдоогүй юм шүү. Төгсгөлд нь хэлэхэд, нийгэмд явж байгаа, яригдаж байгаа олон мэдээллээс хамгийн эрүүл, хамгийн хэрэгтэйг нь эрүүл ухаанаар шүүн тунгааж авч сурах нь чухал байна даа.
Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа.рлалаа.
www.times.mn